• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Цар тахлын үед олон нийтэд үнэн, зөв мэдээлэл түгээхэд FACEBOOK компани дэмжлэг үзүүлнэ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-11-18 21:10:00
  • 1111
Монгол Улсад коронавирус цар тахлын багц тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор олон нийтийг үнэн зөв мэдээллээр цаг алдалгүй хангах нь чухал болоод байна.

Тиймээс Facebook компани хуурамч мэдээллийн тархалтыг бууруулах, олон нийтийг цаг алдалгүй үнэн, зөв, баталгаажсан мэдээллээр хангах зорилгоор “Монгол Улсын Засгийн газар”, “Эрүүл мэндийн яам”, “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”, “Харилцаа холбооны зохицуулах хороо” зэрэг байгууллагын албан ёсны Facebook хуудас дахь мэдээллийн түгээлтийг дэмжиж ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд дараах ажлуудыг хийх юм.
  • “Эрүүл мэндийн яам”-ны албан ёсны Facebook хуудасны зар сурталчилгаа, мэдээллийн хүртээмжийг дэмжих
  • КОВИД-той холбогдолтой аливаа хуурамч мэдээллийг таслан зогсоох, албан ёсны баталгаат эх сурвалжийн мэдээллийн түгээлтийг идэвхжүүлэх
  • “Харилцаа холбооны зохицуулах хороо”-н дээр хэрэгжүүлж байгаа “Ногоон суваг”-ийн үйл ажиллагааг коронавирустэй холбоотой агуулга руу чиглүүлж, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулах хуурамч мэдээлэлд төвлөрч ажиллахад дэмжлэг үзүүлэх
  • Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан нийгмийн эрүүл мэндийн зөвлөмж бүхий (тухайлбал, маск зүүх, гар угаах, гэртээ байх зэрэг) “сануулга”-ыг Монголын Facebook хэрэглэгчдийн newsfeed (мэдээллийн суваг)-ийн хамгийн эхэнд гаргах
  • Mongolian Fact-checking Center зэрэг дотоодын ТББ-тай хамтран коронавирустэй холбоотой хуурамч мэдээлэл, түүнтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн тус ТББ-ын албан ёсны цахим хуудасны мэдээллийг хүртээмжтэйгээр олон нийтэд түгээх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.
Монголд коронавирус цар тахлын багц тохиолдол бүртгэгдсэн энэ үед иргэн бүр мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, зөвхөн албан ёсны баталгаат эх сурвалжийн мэдээллийг дагахыг Facebook компани уриалж байна. Маскаа тогтмол зүүж, гараа угаан, гэртээ байх Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын анхан шатны зөвлөмжийг дагаж, мөрдөхийг уриалж байна.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    9

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР