• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

НӨАТ-ын 3 дугаар улирлын буцаан олголтыг маргааш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-10-21 17:08:00
  • 1413
Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд нь олгож байгаа.

Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг өгөхөөр иргэдийг 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа аравдугаар сарын 8-ны өдрөөс өмнө ebarimt системд бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас удаа дараа сануулж байсан юм. 

НӨАТ-ын буцаан олголтыг хэзээнээс иргэдийн данс руу шилжүүлэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгоно 
 
Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга Ц.Эрдэнэхүү "2020 оны III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас ажлын долоо хоногт багтаан хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу явуулах журамтай байдаг.

Энэ дагуу иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулан өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 20-нд Сангийн яам руу илгээсэн.

Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлдэг дараалалтай.

Иргэд 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс өмнө ebarimt системд бүртгүүлээгүй бол III улирлын буцаан олголт олгогдохгүй" гэв.

НӨАТ-ын III улирлын буцаан олголтын санхүүжилт шийдэгдсэн
Сангийн яам "НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг маргаашаас буюу 2020 оны аравдугаар сарын 22-ноос  иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ" гэсэн мэдээллийг өглөө.

2020 оны II улиралд 37.9 тэрбум төгрөгийг 882,866 иргэнд олгожээ.


НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТТОЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    10

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР