• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Фэйсбүүк нь Instagram болон Messenger-ийн мессеж бичих горимыг нэгтгэсэн шинэ платформоо танилцуулав.

  • Технологи
  • 2020-10-06 09:51:00
  • 1727
Фэйсбүүк нь дахин нэг том алхам хийн өөрийн мессежний платформ болох Messenger болон Instagram-аа нэгтгэж зөвхөн сонгогдсон хэрэглэгчдэд нэг аппаас нөгөө аппруу мессеж илгээх боломжийг олгож эхлээд байна. Ингэснээр Инстаграм нь DM мессежийн системдээ том өөрчлөлт хийж Messenger-т байдаг онцлог функцүүдийг авч нэвтрүүлэн Messenger-тэй адилхан системээр ажилладаг болгоод байгаа билээ.

Инстаграмын мессежэд: Мессежээ алга болгох, селфи стикер, эможи, чатны өнгө, хүсээгүй мессежийг устгах болон Messenger-ийн “Хамтран үзэх /Watch Together/ зэрэг функцүүдийг нэвтрүүлсэн.
 
Хэрэглэгчид хэрвээ хүсвэл нэгдсэн мессежийн платформыг ашиглахаас татгалзах боломжтой

Хэрэглэгчид хэрвээ хүсвэл нэгдсэн мессежийн платформыг ашиглахаас татгалзах боломжтой боловч Facebook хэлэхдээ энэ шинэ функц нь хэрэглэхээс татгалзахын аргагүй функц байна гэдэгт итгэлтэй байгаа юм. Инстаграм, мессенжер гэх хоёр платформ дээрээ хүссэн профайлаа хайх боломжтой. Мэдээж хүсвэл хэрэглэгчид эдгээр функцээс татгалзаж болно.

Instagram, Messenger-ийн платформ хоорондын мессеж бичих энэ функцийг бүх хэрэглэгчид хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй байна. CNN-ийн мэдээлж байгаагаар одоогоор уг функцийг “сонгогдсон хүмүүс дээр туршиж байгаа бөгөөд ирэх саруудад дэлхийн хэмжээнд хэрэглэгдэж эхлэх болно” гэжээ. Харин Фэйсбүүк яг хэзээ WhatsApp мессеж аппаа энэ системдээ нэгтгэж эхлэх эсэхээ олон нийтэд хараахан мэдээлээгүй байна.

Энэхүү мэдээ нь Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн 2019 онд дэвшүүлсэн амбицтай төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд олон нийтийн нийгмийн сүлжээ гэж хэмээгдэж танигдан гарч ирсэн ч одоо үүнийгээ илүү аюулгүй хувийн харилцааны сүлжээ болгоход түлхүү анхаарч ажиллаж эхэлж байгаа хэмээжээ. Зукерберг 2019 онд тайлбарласны дагуу "хувийн мессеж, түр зуурын сторинууд, жижиг бүлгүүд бол онлайн харилцааны хамгийн хурдацтай хөгжиж буй салбарууд юм." Тус бүр нь 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй төрөл бүрийн програмуудынхаа мессежүүдийг нэгтгэснээр Facebook энэ зах зээлийг тэр чигт нь эзэмшинэ гэж найдаж байна.

Өмнөх гаргасан жижиг шинэчлэлтүүд нь бизнес эрхлэгчдэд зориулж Facebook, Messenger, Instagram-ын хуудаснууд болон профайлуудыг удирдах боломжийг олгодог аппликейшн, мөн дансны төвийн хэрэгсэл /Account Center Tool/-ээ шинэчлэн хүн бүрд өөрийн Facebook-д нэвтэрсэн мэдээллээ хянах боломжийг олгодог болгосон билээ.

Эдгээр үйлчилгээг хослуулах нь дэд бүтцийн хувьд маш том сорилт бөгөөд ялангуяа төгсгөл хүртлээ шифрлэгддэг WhatsApp-ийг удахгүй интегралчилна. Гэхдээ тулгарах хамгийн хэцүү асуудал нь энэ биш харин дээд зохицуулагч нар Facebook-ийг гар утасны мессежыг монополчлон давамгайлахаас хамгаалан эсэргүүцэх шийдвэр гаргах өндөр магадлалтай юм.

Зукерберг 2019 онд Instagram, WhatsApp, Messenger дээр мессежийг нэгтгэх санаагаа зарласны дараа Facebook-ийн хамтран үүсгэн байгуулагч Крис Хьюз компанийг хязгаарлан татан буулгахыг уриалсан билээ. Хьюз нь Facebook нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн монополь болж, хэрэглэгчид ямар ч өрсөлдөх чадвартай өрсөлдөгчийн сонголтгүй болгож байна гэжээ. АНУ-ын нэр хүндтэй улс төрчид, одоогийн Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Жо Бидэн нь мөн энэ асуудал нь санааг нь зовоож байгаа гэдгээ мэдэгдсэн билээ. Фэйсбүүкийн талаар одоогоор АНУ болон ЕХ-нд монополийн эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд Цукерберг өнгөрсөн сард FTC/Худалдаа Холбооны комисст очин мэдүүлэг өгчээ.

эх сурвалж: the verge
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    26

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР