• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Амазоны хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн “Ring Дрон”

  • Технологи
  • 2020-09-28 15:11:00
  • 1601
“Always Home Cam” нь шинээр танилцуулагдсан таны гэрийг хамгаалах төхөөрөмж юм.
 
Ring нь гэрийн аюулгүй байдлыг хангах хамгийн сүүлийн үеийн нисдэг камер юм. Шинэ Always Home Cam нь бие даасан дрон бөгөөд та гэртээ байхгүй үедээ хүссэн өрөөгөөрөө хүссэнээрээ нисэж аль ч өнцгөөс гэрийнхээ эргэн тойронг харах боломжтой болж байгаа юм. Нислэг хийж дууссаны дараа Always Home Cam нь зай цэнэглэх гэр хураагуурлуугаа буцаж хураагддаг. Энэ дрон нь ирэх жил борлуулагдаж эхлэх ба $249.99 долларын үнэтэй байхаар танилцуулагдлаа.

Ring-ийг үүсгэн байгуулагч, "Eрөнхий зохион бүтээгч" Jamie Siminoff хэлэхдээ Always Home Cam-ийн цаадах санаа бол олон камер ашиглахгүйгээр гэр даяарх бүхий л өнцгийг хялбар харах чадварыг олгох зорилготой юм. Энэхүү мэдэгдлийн талаарх өмнө өгсөн ярилцлагадаа тэрбээр компани сүүлийн хоёр жилийн хугацаанд энэхүү төхөөрөмжөө хөгжүүлэхэд зарцуулсан бөгөөд энэ нь “бүтээхэд маш хэцүү бүтээгдэхүүн гэдэг нь илэрхий байгаа байх” гэжээ. Дрон технологийн ахиц дэвшлийн ачаар компани ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүссэнээрээ ажиллуулах боломжтой болсонд талархаж байгаагаа мөн дурджээ.
 
Always Home Cam нь бүрэн автомат/бие даасан боловч ямар замаар явж болох, хаашаа явахыг эзэд нь шийдэж тохируулж болно. Төхөөрөмжийг анх авахдаа та байшингийнхаа зургийг гаргаж өгөх бөгөөд ингэснээр та гал тогоо, унтлагын өрөө гэх мэт тодорхой байршлыг командлах боломжтой болно. Дронг та хүссэн үедээ командлан нисгэж болохоос гадна дрон нь өөрөө Ring Alarm системтэй холбогдсон учир ямар нэгэн сэжигтэй зөрчил илрэх үед өөрөө нисэхээр програмчлагдсан.

Камер зөвхөн нислэгийн үед л ажиллаж бичлэгээ дамжуулж бичдэг ба цэнэглэх залгуурт дрон нь хураагдах үед камерыг харах чадвар хязгаарлагдан унтардаг. Ring нь нисэж бичлэг хийх үедээ мэдэгдэхүйц дуут дуу чимээ гаргадаг тул дрон нь бичиж байгаа эсэхийг амархан мэдэх боломжтой.

 

Ring камерыг гэрээсээ хол байх үед зуухаа асаалттай орхисон эсэх, цонхоо онгорхой орхисон эсэх, эсвэл хаалга түгжээтэй байгаа эсэхийг шалгах зэрэг энгийн зүйлд ашиглаж болно гэжээ. Энэ нь саад тотгороос зайлсхийх технологитой учир замд таарах объектыг мөргөлдөлгүйгээр зайлсхийдэг. Мөн хамгаалах бүрхүүлтэй сэнснүүд нь эд материал, гэрийн тэжээвэр амьтан эсвэл хүнийг гэмтээж хохирол учруулахаас сэргийлж хамгаалдаг.



Энэ нь одоогоор Ring-ийн танилцуулж байсан хамгийн шинэлэг бүтээгдэхүүн гэж хэлэхэд болох бөгөөд үнэхээр амласан ёсоороо ажиллаж байгаа эсэхийг харах нь маш сонирхолтой байна гэж бодож байна. Бид үүнийг олж мэдэхийн тулд ирэх жил хүртэл хүлээх хэрэгтэй болох нээ.

эх сурвалж:  The Verge
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    26

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР