• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

БИЛЛ ГЕЙТС: КОРОНАВИРУС БИДЭНД БИД БҮГД ЭРХ ТЭГШ ГЭДГИЙГ САНУУЛЖ БАЙНА

  • Технологи
  • 2020-04-06 14:10:00
  • 2488
Америкийн бизнесмен Билл Гейтс коронавирусын цар тахал бидэнд юу сургаж байгаа талаар хувийн үзэл бодлоо хуваалцсан нээлттэй захидал бичжээ. Түүний бодлоор бид аливаа үйл явдлыг муу эсвэл сайн гэж дүгнэж харахаас үл хамааран тэрхүү үйл явдлын ард оюун санаа болон сэтгэл зүрхний мөн чанарт нөлөөлөх тодорхой шалтгаан байдаг ажээ.


Нийт 14 зүйлээс бүрдсэн Билл Гейтсийн захидлаас бид хамгийн чухал санаануудыг тоймлон хүргэж байна.

БИД БҮГД ЭРХ ТЭГШ ГЭДГИЙГ САНУУЛЖ БАЙНА. Бид соёл, шашин, мэргэжил, санхүүгийн байдал, алдар нэрээс ул хамааран бүгд эрх тэгш. Энэ өвчний хувьд бид бүгд эн тэнцүү. Магадгүй бид ч бие биедээ ингэж хандах ёстой байх. Хэрвээ надад итгэхгүй байгаа бол Том Хэнксээс асуугаарай.


БИД БҮГД ХООРОНДОО ХОЛБООТОЙ БОЛОХЫГ САНУУЛЖ БАЙНА. Нэг хүнд нөлөөлсөн зүйл бусдад ч мөн нөлөөлдөг. Бидний босгосон хуурмаг хил хязгаарууд үнэндээ чухал ач холбогдолгүй гэдгийг харуулж байна. Учир нь вируст паспортын хэрэг байхгүй. Мөн энэ вирус биднийг богино хугацаанд дарангуйлахдаа насаараа дарангуйлалд амьдарч байгаа бусдыгаа ойлгоход хүргэж байна.

БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД ХИЧНЭЭН ЧУХАЛ БОЛОХЫГ САНУУЛЖ БАЙНА. Бид тэжээл муутай, чанаргүй хоол хүнс хэрэглэж, химийн бодисоор бохирдсон ус ууж, эрүүл мэндээ хичнээн их үл ойшоодог болохыг ойлгуулж байна. Хэрвээ бид өөрсдөө эрүүл мэнддээ анхаарахгүй бол мэдээж хэрэг бид өвдөж л таарна.

АМЬДРАЛ БОГИНО ГЭДГИЙГ САНУУЛЖ БАЙНА. Ганц олдох амьдралдаа бид үнэн хэрэгтээ юу чухал болохыг ойлгох хэрэгтэй. Харин хамгийн чухал нь бие биедээ, тэр дундаа өтөлж, өвдсөн нэгэндээ тусалж, дэмжих явдал юм. Бидний амьдралын зорилго ариун цэврийн цаас худалдаж авахад оршоогүй.

БИДНИЙ НИЙГЭМ ХИЧНЭЭН МАТЕРИАЛИСТ БОЛСНЫГ САНУУЛЖ БАЙНА.Гэтэл хүнд, хэцүү үед бидэнд тансаглал биш харин ердөө л хоол, ус, эм хэрэгтэй гэдгийг бид ойлгож байна.

БИДНИЙ ХУВЬД ГЭР БҮЛ БОЛОН ГЭРИЙН АМЬДРАЛ ХИЧНЭЭН ЧУХАЛ БОЛОХЫГ САНУУЛЖ БАЙНА. Вирус биднийг гэртээ байхыг албадаж, жинхэнэ гэрийн дулаан уур амьсгал бий болгож, гэр бүлийнхээ харилцааг бэхжүүлэхэд хүргэж байна.

БИДЭНД ТАЙВАН БАЙХ ЭСВЭЛ АЙДАСТ АВТАХ ГЭСЭН ХОЁР СОНГОЛТ БАЙДГИЙГ САНУУЛЖ БАЙНА. Хүн төрөлхтний түүхэнд ийм нөхцөл байдал өмнө нь нэг биш удаа бүрдэж байсан тул бид үүнийг ойлгон тайван байх учиртай. Аль эсвэл үүнийг дэлхийн төгсгөл мэт хүлээн аван айдаст автаж, өөрсдөдөө болон бусдадаа бүр ч илүү хор хөнөөл учруулж болох юм. Сонголтыг бид өөрсдөө л хийнэ.

ДЭЛХИЙ ӨВДСӨН БАЙГААГ САНУУЛЖ БАЙНА. Бид дэлгүүрийн тавиурууд дээрх ариун цэврийн цаас хэр хурдацтай дуусаж байгааг анзаарч буйн адил ой мод устгалын түвшинг ч сайтар хянах ёстой. Бидний гэр өвдсөн болохоор л бид өвдөж байна.

АЛИВАА БЭРХШЭЭЛИЙН ДАРАА ҮРГЭЛЖ АМАР АМГАЛАН ИРДГИЙГ САНУУЛЖ БАЙНА. Амьдрал мөчлөгөөр үргэлжилдэг. Энэ бол нэгэн том мөчлөгийн ердөө нэг үе шат нь. Бидэнд айж, сандрах шаардлага байхгүй. Энэ ч бас өнгөрөх болно.

Ихэнх хүмүүс корона/COVID-19 вирусыг том гамшиг гэж харж байгаа боловч би үүнийг "АГУУ ЗАЛРУУЛАГЧ" гэж харж байна.

"Энэ нь бидний мартсан байсан чухал сургамжуудыг сануулахаар бидэн дээр ирсэн. Гагцхүү тэдгээр сургамжуудыг ойлгох эсэх нь биднээс шалтгаална" хэмээн Билл Гейтс захидлаа өндөрлөжээ.
 
Гейтсийн нээлттэй захидлын бүтэн хувилбарыг Наоми Кэмпбелл өөрийн Instagram хуудаснаа нийтэлсэн байгаа.
 
 
эх сурвалж: buro247.mn
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    26

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР