• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

2019 онд инстаграмын орлогоороо тэргүүлсэн одод

  • Технологи
  • 2019-12-31 11:08:00
  • 2047

Өнөө цагт нийгмийн сүлжээний тусламжтайгаар алдартнууд маш их орлого олох боломжтой болсон. Бараа бүтээгдэхүүн сурталчилахад хамгийн тохиромжтой талбар инстаграм гэдэгтэй энгийн хэрэглэгч ч санал нийлэх биз. 2019 оны тухайд  инстаграмы хуудсаараа дамжуулан хамгийн их орлого олсон оддыг танилцуулья.

Криштиану Роналдо
@cristiano

2019 онд инстаграмын орлогоороо тэргүүлсэн одод

Португаль хөлбөмбөгч спортын амжилтаас гадна инстаграмд 194 сая дагагчтай болж бас нэгэн дээд амжилт тогтоожээ. Их Британийн шинжээчдийн тооцоолсноор Роналдо өнгөрсөн онд 47.8 сая долларын орлоготой байжээ. Nike-ийн хөлбөмбөгийн пүүз, өөрийн нэрийн үнэртэн CR7 Play it Cool зэргийг сурталчлан нийт 49 сурталчилгааны бичлэг хийж, үсний уналттай хэрхэн тэмцэх талаар ч зөвлөгөө өгөөд амжжээ.

Лионель Месси
@leomessi

2019 онд инстаграмын орлогоороо тэргүүлсэн одод

Криштианугийн мөнхийн өрсөлдөгч, аргентин довтлогч Лионель Месси (139 сая дагагчтай) Instagram баячуудын жагсаалтын хоёрт бичигдлээ. 2019 онд Месси өрсөлдөгчөөсөө хоёр дахин бага буюу 23.3 сая доллар олсон байна. Спортын од Adidas брэндээс гадна үнэт эдлэлийн Jacob & Co. компанийг сурталчилсан нийтдээ 36 сурталчилгааны пост нийтэлжээ.

Кендалл Женнер
@kendalljenner

2019 онд инстаграмын орлогоороо тэргүүлсэн одод

Инстаграмын хэрэглэгчдийн дийлэнх хуийг бүсгүйчүүд эзэлнэ. Тийм ч учраас залуу охид нийгмийн сүлжээнд илүү хурдан алдаршиж байна. Кендаллыг  “Инстаграмын хатан хаан” хэмээн хочилдог. 24 настай модель бүсгүй энэ талбарт 120 сая дагагчтай. Тэгвэл өнгөрсөн онд Calvin Klein, skincare Proactiv, Longchamp, Stuart Weitzman зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж 15.7 сая долларын орлого олжээ. Дашрамд сонирхуулахад Кендалл Женнерийн нэг удаа пост оруулах ханш 600 мянган доллараас эхэлдэг гэнэ.

Дэвид Бекхэм
@davidbeckham

2019 онд инстаграмын орлогоороо тэргүүлсэн одод

Ахиад хөлбөмбөгч, гэхдээ хууччуулын нэг. Мэргэжлийн спортын карьераа дуусгасны дараа Дэвид Бекхэм олон нийтэд илүү нээлтэй болж, нийгмийн сүлжээн дэх хамгийн алдартай британи хүн болжээ. Бекхэмийн гэр бүл инстаграмаар дамжуулан 350 мянган доллар олсон нь өнгөрсөн жилийнхээс 70 мянган доллараар илүү юм. 2019 онд хөлбөмбөгч өөрийн хаягаараа 30 гаруй удаа сурталчилгаа нийтэлсэн байна.

Селена Гомес
@selenagomez

2019 онд инстаграмын орлогоороо тэргүүлсэн одод

Инстаграмын баячуулын тавд дуучин бүсгүй Селена Гомез бичигдэж байна. 2019 онд Селена 8 сая доллар олсон бөгөөд зөвхөн ивээн тэтгэгчийн есөн зургийг байрлуулсан байна. Нэг зураг дунджаар 886 мянган доллар.  Puma болон Coach брендүүдтэй хамтран ажиллаж буй Селена 160 сая дагагчтай.
 

эх сурвалж: eagle.mn

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    26

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР