• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Танд хэрэгтэй 5 аппликэйшн

  • Технологи
  • 2018-10-16 00:00:00
  • 5094

1. ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БАЙХ БУЮУ ЖИНГЭЭ ХАСАХ - MYFITNESSPAL

2017 онд шинэ жилийн зорилттой холбоотойгоор Google-ийн хайлтыг тэргүүлсэн сэдэв бол эрүүл чийрэг байх буюу жингээ хасах тухай байв. Олон хүмүүсийн толгойны өвчин болсон энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилготой 2.8 сая гаруй апп байдаг. Тэгвэл эдгээрээс бид MyFitnessPal хэмээх, таны өдрийн турш идсэн хоолны калори болон хийсэн дасгалын хэр их калори шатааж байгааг бүртгэдэг апп-ийг онцолъё. Иймэрхүү төрлийн аппууд элбэг мэт санагдаж болох ч MyFitnessPal нь бусад аппуудыг бодвол хоол, дасгалын сан нь баялаг юм. Бараг байхгүй дээ гэж бодож байсан хоолыг хайхад хүртэл тэдэн калори гээд гараад ирэх жишээтэй. Мөн дасгалын хувьд ч ялгаагүй йог, спиннинг, кардиогийн хөдөлгөөн бүрийг хэдэн калори шатаахыг нь оруулж өгсөн байдаг.

Гэхдээ зөвхөн энэ функцийг ашиглаад зогсохгүй бусад апптай холбож ашиглавал илүү үр дүнтэй. Жишээ нь, хөдөлгөөнийг тооцдог Moves, Run Keeper, Samsung Health, Gyroscope зэрэгтэй давхар ажиллуулах юм бол өдрийн алхсан буюу гүйсэн зайг автоматаар тооцож, таны хэдэн калори шатаасныг олж авсан калоритай харьцуулан боддог тул өдрийг эрүүл өнгөрөөсөн эсэхээ харах боломжтой.

 

 

2. АЖИЛ, АМЬДРАЛДАА ЭМХ ЦЭГЦТЭЙ ДАДЛЫГ ХЭВШҮҮЛЭХ

Ажил, амьдралаа эмх цэгцэнд оруулж, төлөвлөгөөтэй явах нь олон хүний эн тэргүүнд тавьдаг зорилт. Энэ удаа та бүхний хувьд олонтаа сонссон байж мэдэх Evernote-ийг дахин онцолъё. Эмх цэгцтэй байхад төлөвлөлтөөс гадна бичиг баримт, нууц үг, хэрэгтэй тоонууд, элдэв зураг гэх мэт олон зүйлсийг цэгцэнд оруулах даалгавар багтана. Evernote танд хийх зүйлсийн жагсаалт гаргах, вэбээр хэсэж явахдаа таарсан хэрэгтэй зүйлсээ нэг товч дараад хадгалах, янз бүрийн баримт бичиг оруулах, ангилах, бусадтай хуваалцах гэх мэт тоо томшгүй олон гайхалтай боломжийг олгодог билээ. 

Гэхдээ олон функцтай учраас тэр болгон хүмүүс тултал нь ашиглаж чадахгүй байх нь элбэг. Олон хүмүүсийн бичсэн сэтгэгдлээс харж байхад, үнэхээр сайн ашиглаж чадвал яаж Evernote-гүйгээр өмнө нь амьдарч байсан юм бол гэж бодохоор амьдрал цэгцэрдэг байна. Мөн Evernote-ийн хөгжүүлэгчдээс хамтад нь ашиглавал зохих аппуудыг гаргасан байдаг бөгөөд үүнд 
Scannable буюу нэрийн хуудас, баримт бичиг зэргийг өндөр чанартайгаар скан хийж Evernote руу автоматаар хадгалах апп, мөн зурган дээр юм тэмдэглэж бичээд бусадтай хуваалцахад зориулсан Skitch апп зэрэг багтана. 


 

3. ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХ

Шинжлэх ухаан, технологийн хамтын хүчээр бүтээгдсэн олон апп бидний амьдралыг хөнгөвчилж байдаг. Үүний нэг хэсэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд тулгуурласан илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахад туслах аппууд билээ. Стресс, бухимдал, гуниж гутарсан өдрүүд хүн бүрт л тохиолддог. Ийм үеүүдэд ашиглавал зохих эхний апп бол Calm юм. Анхаарал төвлөрөхгүй байгаа, хангалттай нойр аваагүй, сандарч хямарсан зэрэг үеүүдэд зориулсан бясалгалын болон тайвшрахад туслах богинохон хичээлүүд, зааварчилгаатай. Илүү гүн бясалгал хийе гэж бодож байвал харин HeadSpace танд тусална. Эхний 10 хичээл нь үнэгүй бөгөөд цааш үргэлжлүүлэхийг хүсвэл 12.99$ төлөх юм. 

Эдгээрээс гадна тухайн өдөр хэрхэн өнгөрсөн талаар богинохон тэмдэглэл бичиж дүгнэхэд туслах 
Gratitude Journal-ийг дурдъя. Өдөр бүр танаас "Өнөөдөр таныг юу инээлгэсэн бэ?" гэх мэт асуултыг асуух бөгөөд та үүнд хариулахад л хангалттай. Тийм болохоор хэдэн сар, хэдэн жилийн дараа амьдралдаа инээмсэглэсэн мөчүүдээ, өнгөрсөн өдрүүдийг хэрхэн давж туулснаа та харах боломжтой юм.

 

4. ШИНИЙГ СУРАЛЦАХ

Нэг л хэвийн амьдралдаа өөрчлөлт оруулж, шинэ сонирхол, хоббитой болж, шинийг сурах зорилтод тань, хаанаас ч бай, үнэ төлбөргүйгээр дэлхийн шилдэг их сургуулиудын хичээлийг үзэх боломжтой EdX, Coursera болон олон сэдвээр олон түвшний хичээл санал болгох KhanAcademy зэргийг зөвлөе. Шинэ семестер удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан олон хичээл EdX, Coursera дээр нээгдэх нь гарцаагүй. Чанартай боловсролыг энэ гурван сувгаас олж аваарай.

Мөн хүмүүсийн дунд шинээр сурахыг хамгийн их хүсдэг зүйлсийн нэг нь гадаад хэл байдаг учраас 
Duolingo-г дурдах ёстой. Англи хэлээр дамжуулан өөр шинэ хэлүүдийг сурах боломжтой ч богинохон хичээлүүд нь хялбар, үр дүнтэйгээрээ алдартай. Харин англи хэлийг сурах гэж байгаа бол дараах нийтлэлийг уншаад үзээрэй.

 

5. МӨНГӨӨ ХУРИМТЛУУЛАХ

Мөнгөний хэрэглээгээ хялбар хянах арга бол энэ төрлийн апп ашиглах явдал. Энэ чиглэлийн шилдэг аппуудад Монголын банкуудтай холбогдож ажиллах боломж байдаггүй ч гэсэн өөрийн орлого, зарлагыг хянаад явах боломжтой зөндөө аппууд бий.

Эдгээрээс 
Money Lover-ийг санал болгоё. Өдөр тутмын орлого зарлагаа та оруулж, мөн тухайн сард хэр их мөнгө үрэх хязгаараа тогтоож өгөх боломжтой бөгөөд хязгаараас давсан тохиолдолд сануулга өгөх зэргээр ажиллана. Мөн өөрийн мөнгөний хэрэглээг сар, жилээр нь график болгон харах боломжтой. Жишээ нь, мөнгөө юунд үрснээ ангилаад явдаг тул өнгөрсөн сарын турш хэр их мөнгийг хоол, унаа, хувь хүний хөгжилдөө зарцуулсныг харж болно.

 



эх сурвалж: UNREAD

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР