Хүн бүрийн дотор "дотоод хүүхэд" оршиж байдаг гэдэг. Бага насны хүүхэд өдөрт дунджаар 70-100 удаа "Яагаад..." гэж томчуудаас асуудаг. Тэгвэл томчууд бидэнд ч "Яагаад?" гэдэг асуулт хааяа төрдөг шүү дээ. Хэрэв урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй учир битүүлэг, тааварлашгүй бодол төрвөл хүн хэнээс ч асуух билээ дээ. Харин хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ цагт тэдгээр "тэнэг" асуултыг тэднээс асуухад хэн ч элэг доог хийхгүйгээр шинжлэх ухааны талаас нь оновчтой байж болох /оновчгүй ч байж болно/ хариултыг хэлээд өгөх давуу талтай аж.
Тэгвэл ChatGPT, DeepSeek гэх мэт хиймэл оюун ухааны платформоос хүмүүсийн асууж байсан этгээд, хачин асуултуудыг хүргэж байна.
Логик төрлийн асуултууд:
- Хэрвээ би өнгөрсөн цаг хугацаа руу явж, өөрийнхөө төрөхийг зогсоовол би хэн болж хувирах вэ?
- Бүх зүйл дууссан юм бол, одоо байгаа энэ зүйл юу юм бэ?
- Толь өөрийгөө харж чаддаг уу?
- Би өөрийгөө хар дарсан зүүд зүүдэлж байна гэж зүүдэлбэл яах вэ?
- Хэрвээ хүн ялаа шиг хурдан сэтгэдэг байсан бол, цаг удаан өнгөрч байгаа юм шиг санагдах уу?
- Хэрвээ бид усанд ороход нойтон болдог юм бол, загас яагаад хэзээ ч “нойтон” байдаггүй юм бол?
Шинжлэх ухааны онолд тулгуурласан этгээд асуултууд:
- Хэрвээ нар нэг өдөр гэнэт алга болбол бид яг хэдэн минут амьд байх вэ?
- Хэрэв бидний ДНХ-ийн дарааллыг бүхэлд нь дуу болгон хувиргавал, ямар төрлийн хөгжим гарах бол?
- Сансарт хашхирвал юу сонсогдох вэ?
- Атом өөрийгөө мэдэрдэг үү?
- Хэрвээ соронз маш хүчтэй бол цаг хугацааг гажуудуулж чадах уу?
- Хэрвээ хүн сармагчнаас үүссэн юм бол бид буцаад сармагчин болж чадах уу?
- Хэрвээ би өөрийгөө идвэл, би томрох уу, эсвэл алга болох уу?
- Хэрэв би минут тутамд өөрийгөө хуулбарлаж чаддаг байсан бол нэг жилийн дараа миний хэдэн хувилбар бий болох вэ?
.png)
- Орчлон ертөнц өөрийгөө зүүдэлж чаддаг уу?
- Мэдэхгүй гэдгээ мэдэж байгаа гэдэг нь мэдэж байгаа гэсэн үг үү?
- Үнэн гэдгийг хэн тодорхойлдог юм бэ?
- Хэрвээ хүн зүүднээсээ хэзээ ч сэрээгүй, бодит байдалд амьдардаггүй бол яах вэ?
- Миний бодол намайг удирддаг уу, эсвэл би бодлоо удирддаг уу?
Хоолны талаарх этгээд асуултууд:
- Чихэр идэхэд сэтгэл хөөрдөг нь тархи маань хүүхэд нас руугаа “аялж” байгаа гэсэн үг үү?
- Бургерын талхыг махнаас нь салгаад дангаар идэх нь ёс суртахууны хувьд зөв үү?
- Пицца дөрвөн өнцөгт хайрцагт ирдэг атлаа дугуй хэлбэртэй хэр нь гурвалжин хэлбэрт зүсэгддэг. Яагаад?
.png)
- Хэрвээ хий үзэгдэл цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлдөг бол түүнийг нь яаж мэдэх вэ?
- Чөтгөр интернэт ашигладаг бол, түүний ашиглаж буй Wi-Fi нь маш хурдан уу эсвэл удаан байх уу?
- Сүнснүүд хөгширдөг үү?
Амьтдын талаарх хачирхалтай асуултууд:
- Нохойнууд биднийг яаж нэрлэдэг бол?
- Муурнууд үнэхээр ертөнцийн нууцыг мэддэг мөртлөө биднээс нууж байдаг уу?
- Хэрвээ загаснууд мөрөөддөг бол, тэд юу гэж мөрөөддөг бол?
- Муурнууд биднийг захирч байгааг яаж батлах вэ?
- Хэрвээ 1000 ширхэг ногоон мэлхий пиццан дээр бүжиглэж байвал, тэдэн дундаас хэрхэн удирдагчийг нь таньж болох вэ?
Бусад буюу хиймэл оюун ухаанаас өөрийнх нь талаар асуусан этгээд асуултууд:
- Хэрэв чи биет байсан бол, ямар төрхтэй байх байсан бэ?
- Надад код алдаа засаж байгаа тухай шүлэг бичиж өгөөч?
- Хэрвээ чи супер баатар байсан бол, чиний хиймэл оюуны супер хүч юу байх байсан бэ?
- Зөвхөн хөгжүүлэгч хүн л ойлгох инээдтэй онигоо хэлж өгөөч?
- Хүмүүс хиймэл оюун ухаанд хэт найдаж байгааг чи юу гэж боддог вэ?
- Хэрвээ хиймэл оюун ухаан дэлхийг захирвал, чи хамгийн түрүүнд ямар хууль хэрэгжүүлэх вэ?
- Робот эзэндээ хаягдсан тухай салалтын мессеж бичиж өгөөч?