• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Интернэтийн шинэ үеийн эхлэл 5G.

  • Технологи
  • 2023-10-24 10:54:15
  • 1045

5G-ийн хүч

Шотландын физикч Жеймс Клерк Максвелл 1860 онд цахилгаан соронзон орны онолыг боловсруулж, 1880-аад оны үед Германы физикч Генрих Герц радио цахилгаан соронзон давтамж оршин байдаг, тэдгээрийг илгээж мөн хүлээн авах боломжтой гэдгийг баталж байв. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд нүдэнд үл үзэгдэх тэрхүү “замыг” ашиглан мэдээлэл тээвэрлэж болно гэсэн сэдэл өгсөн, шинэ ертөнцийг нээж өгсөн анхны үйл явдал байсан юм.
 
Ийнхүү хэдэн арваны туршид уг технологи улам боловсронгуй болсоор 1940-өөд оны үед 1G буюу утасгүй харилцаа холбооны эхний хувилбарыг туршив. Түүнээс хойш мэдээлэл дамжуулах хурд, хүчин чадал, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүд хувьсан өөрчлөгдсөөр өдгөө бид LTE буюу 4G сүлжээтэй золгоод байгаа билээ.
Дэлхий ба 5G
 
2019 дөрөвдүгээр сард SK Telecom, KT, LG Uplus гэсэн үүрэн холбооны компаниуд 5G сүлжээгээ асааснаар энэ сүлжээг нээлттэй ашиглах болсон дэлхийн анхны улсаар Өмнөд Солонгос тодорсон юм. Түүнээс хэдхэн цагийн дараа АНУ-ын Verizon 5G сүлжээний станцаа асаав. Түүнчлэн 2020 оны тавдугаар сард Тайландын AIS, TrueMove H компаниуд 5G сүлжээг хэрэглэгчдэдээ санал болгосноор Зүүн өмнөд Азидаа 5G сүлжээг нэвтрүүлсэн анхны орон болсон билээ. Түүнээс хойш улс орон бүрийн тэргүүлэх үүрэн холбооны компаниуд 5G сүлжээг нэвтрүүлж, энэ оны байдлаар дэлхийн 92 орны, 2497 хотод 5G сүлжээ ажиллаж байна.

 

Дэлхий нийтэд 5G сүлжээний тусламжтай өрнөж буй хөгжил дэвшлүүд
 

  • Дундаж Бундеслигийн тоглолтын үеэр үзэгчид 500GB дата зарцуулдаг бөгөөд хэрэв тухайн ордны интернэт сүлжээний чадамж энэ өндөр хэрэгцээг хангаж чадахгүй бол үзэгчид тоглолтоо гэрээсээ үзэхийг илүүд үздэг гэнэ. Тиймээс 2019 оноос эхлэн АНУ-ын тэргүүлэх үүрэн холбооны компани Verizon Үндэсний хөл бөмбөгийн лигийн бүх ордонд 5G сүлжээ суурилуулах ажлаа эхлүүлж, өнгөрсөн долоо хоногт дуусгасан билээ. Түүнчлэн AR-ийн тусламжтай тухайн тоглогчийн мэдээлэл, гүйх хурд зэрэг бүх тоон мэдээллийг ухаалаг утсаа ашиглан ямар ч хоцрогдолгүй авах боломж тун удахгүй олны хэрэглээнд нэвтрэх гэнэ.
  • Дюссельдорфын их сургуулийн эмнэлгийн хүүхдийн тасагт дутуу төрсөн нярайн хоолыг зөөхөд 5G сүлжээ бүхий дроныг ашиглав. Өмнө нь тус хоолыг эмнэлгийн нэг тасагт хийгээд нөгөө тасаг руу биеэр зөөдөг байсан бол дрон ашиглан 450 орчим метр зайг 40 секундэд туулжээ. Мөн байгалийн гамшиг тохиолдсон бүс нутаг, хүн хүрэх боломжгүй газруудад өндөр хурдны интернэттэй дронуудыг ашигласаар байна.
  • Английн Лондон хотод галт тэрэгний зам дагуу 5G технологийн Wi-Fi асааснаар зорчигчид өндөр хурдны сүлжээнд холбогдохоос гадна галт тэрэгний үндсэн системүүд илүү ухаалаг болж, зам ашиглалт, аюулгүй байдал зэргийг нэмэгдүүлж байгаа аж.

Ингээд харвал өдгөө бид интернэтийг ихэвчлэн хүн хоорондын харилцаандаа ашигласаар ирсэн бол 5G хүн-төхөөрөмж, цаашлаад төхөөрөмж-төхөөрөмж гэсэн харилцааг олон шат ахиулах юм.

Эх сурвалж: Gogo.mn

 

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР