• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

iPhone-ийн шинэ загварууд 09 сарын 22-ноос худалдаанд гарна.

  • Технологи
  • 2023-09-13 14:27:22
  • 1072

"Apple" компани жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээнийхээ үеэр "iPhone 15" шинэ загварын ухаалаг гар утасныхаа дөрвөн өөр хувилбар, "Apple Watch Series 9", "Apple Watch Ultra 2" ухаалаг бугуйн цагны шинэ загварууд, USB-C цэнэглэгчтэй "AirPods Pro" чихэвч, "iOS 17", "watchOS 10", "macOS Sonoma" үйлдлийн системийн шинэ хувилбаруудаа танилцуулав.

"iPhone 15" цувралын стандарт загвар нь 6.1 (iPhone 15) болон 6.7 (iPhone 15 Plus) инчийн дэлгэцийн хэмжээ бүхий хоёр хувилбартай. Гаднаасаа харагдах гол өөрчлөлт нь цэнэглэгч портоо анх удаа "Lightning" стандартаас "USB-C" стандарт болгон сольсон байна.
 

"iPhone 15" стандарт загварууд нь хөнгөн цагааны хайлшаар хүрээлсэн эх биетэй хар, хөх, ногоон, шар, ягаан өнгөний сонголттой аж.

"iPhone 15", "iPhone 15 Plus" загваруудын хувьд үнэ нь өнгөрсөн оныхтой адил 799 болон 899 ам.доллароос эхэлж байгаа аж. Харин "iPhone 15 Pro" загварын үнэ мөн л 999 ам.доллар хэвээр байх бол "iPhone 15 Pro Max" загварын үнэ өнгөрсөн жилийн загвараас 100 ам.доллароор нэмэгдэж, 1199 ам.доллароос эхэлж байгаа бөгөөд энэ сарын 22-ны өдрөөс худалдаанд гарна гэж тус компани мэдээллээ.

"Pro" загвар нь 2020 онд "Apple" компанийн анхны 5G дэмждэг гар утаснууд худалдаанд гарснаас хойш хийгдэж буй томоохон шинэчлэл болж байгаагаараа онцлог юм. "iPhone 15" цувралын "Pro" загвар нь стандарт загвартайгаа адил 6.1 (Pro) ба 6.7 (Pro Max) инчийн дэлгэцийн хэмжээгээр ялгаатай хувилбаруудтай байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн A17 чип бүхий "Pro" загварын эх биеийг сансрын хөлгийн үйлдвэрлэлд ашиглагддаг титанаар хүрээлжээ. Ингэснээр өмнөх бүх "Pro" загваруудаас хамгийн хөнгөн жинтэй болсныг "Apple" онцолж байна.
 

Үүнээс гадна "Apple"-ийн шинээр танилцуулсан ухаалаг бугуйн цагны шинэ загвар "Apple Watch Series 9" нь дохио зангаагаар удирдах, гэрэлтүүлгийг хоёр дахин нэмэгдүүлэх, homepod-той хосолж ажиллах функцтэй болжээ. Мөн өмнөхөөсөө сайжирсан шинэ S9 процессортой болж, "all-day" буюу бүтэн өдөр ажиллах багтаамж бүхий батарейтай болсон байна. Series 9 загварын GPS хувилбар 399 ам.доллар, GPS болон үүрэн холбооны хувилбар нь 499 ам.доллароор худалдаанд гарна. Харин GPS болон үүрэн холбооны ганц сонголттой "Apple Watch Ultra 2" загвар  нь 799 ам.доллароор худалдаалагдах ажээ.

Шинэ бүтээгдэхүүний нээлтийн дараа "Apple" компанийн хувьцааны ханш  мягмар гарагт 1.7 хувиар унаж, 176.3 ам.долларт хаалаа. Энэ нь наймдугаар сарын 21-нээс хойших хамгийн доод түвшин болж байна.

Эх сурвалж:GoGo.mn

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР