• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

2023 онд анхаарч байх хиймэл оюуны 10 компани.

  • Технологи
  • 2023-08-15 12:26:29
  • 932

Хамгийн том, нөлөө бүхий, хамгийн сайн санхүүжилттэй хиймэл оюуны стартапуудыг танилцуулъя.

Хиймэл оюунт технологийн шинэ давлагаа дэлхий дахиныг алмайруулж байна. Гоёмсог зураг бүтээх, дата мэдээлэлд анализ хийх, шүлэг бичих гээд хийж чадахгүй зүйл алга. Мөн ажлын байранд хүнийг орлож, орчин үеийн дайн тулааныг үндсээр нь өөрчилж байна.
 
Технологийн томчууд, венчур капиталистуудаас тэрбум тэрбумын санхүүжилт авч буй хиймэл оюуны стартапууд салбарынхаа сүүлийн үеийн бүхий л ололт амжилтыг хөтөлж, технологийн шинэ эрин үеийн суурийг тавьж буй нь үнэн. Ингээд энэ онд таны анхаарал хандуулж байх хэрэгтэй хамгийн том, нөлөө бүхий, хамгийн сайн санхүүжилттэй хиймэл оюуны стартапуудыг танилцуулъя.
 
1. OpenAI
Бүтээгдэхүүн: ChatGPT чатбот, Dall-E  зургийн генератор

Байршил: Сан-Франциско

Гүйцэтгэх захирал: Сэм Алтман

Үнэлгээ: $27 тэрбум гаруй

Дэлхий нийтийн анхаарлын төвд буй "OpenAI"-ийн генератив хиймэл оюуны хэрэгсэл нь зураг, богино эссэ, шүлэг гэх зэргийг агуулсан бичвэрт хариу өгөх чадвартай.  2022 онд тус компани зургийн генератив хэрэглүүр "Dall-E" болон "ChatGPT" чатботыг бүтээжээ. "ChatGPT" элсэлтийн шалгалт болон стандарт тестүүдэд бараг алддаггүй тул сурагчдын гэрийн даалгавар хийх аргачлалыг үүрд өөрчилсөн ч байж мэднэ.

2. Stability AI
Бүтээгдэхүүн: "Stable Diffusion" генератор, "StableLM" хэлний модель

Байршил: Лондон

Гүйцэтгэх захирал: Эмад Мостак

Үнэлгээ: $1 тэрбум

"Stable Diffusion" хэмээх бодит мэт гайхалтай зураг бүтээх чадвартай хиймэл оюуны программыг олон нийтэд таниулж, санхүүжүүлсэн компани бол "Stability AI" юм. Компани саяхан энэ оны хамгийн дуулиантай, хамгийн хүчирхэг хэрэгслээ бүтээхээр 4 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор ажиллаж эхэлсэн юм.

3. Runway
Бүтээгдэхүүн: Бичвэрийг видео болгох  хэрэглүүрүүд

Байршил: Нью-Йорк

Гүйцэтгэх захирал: Кристобал Валензуэла

Үнэлгээ: $1.5 тэрбум

Чатбот болон зураг бүтээгч хиймэл оюуны дараагийн дэвшил нь видео бичлэг байна хэмээн салбарынхан үзэж байна. Тэгвэл "Runway" компанийн бүтээгдэхүүнүүд хэдийн хэрэглэгчдэд хэдхэн үгээр богино дүрс бичлэг бүтээх боломжийг олгожээ. Тус стартап технологийнхоо нөөц бололцоог харуулахаар хиймэл оюуны кино наадмыг ч хүртэл зохион байгуулжээ.

4. Hugging Face
Бүтээгдэхүүн: Хэлний моделиудад зориулсан бааз

Байршил: Нью-Йорк

Гүйцэтгэх захирал: Клемен Деланге

Үнэлгээ: $2 тэрбум

"Hugging Face" стартап бусад компаниуддаа хиймэл оюуны моделиудыг үнэгүй ашиглаж болох платформын үүрэг гүйцэтгэдгээрээ  генератив хиймэл оюуны хөгжил дэвшилд томоохон байр суурь эзэлсэн юм. Моделиуд дунд нь "Google", "Meta", "Microsoft"-ийн хөгжүүлсэн моделиуд ч бий аж.

5. Cohere
Бүтээгдэхүүн: Хэлний боловсруулалтын модель

Байршил: Торонто

Гүйцэтгэх захирал: Айдан Гомез

Үнэлгээ: $2 тэрбум

"Cohere" компанийн хөгжүүлж буй томоохон хэмжээний хэлний моделийг бусад бизнесүүд чатбот, хайлтын систем болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхдээ ашиглах боломжтой юм. Тус компани хэдийн өндрөөр үнэлэгдээд байгаа бөгөөд саяхнаас үнэлгээ нь $6 тэрбумд хүрэх хэлэлцээ хийгдэж байна.

6. Anthropic
Бүтээгдэхүүн: Claude хиймэл оюунт туслах

Байршил: Сан-Франциско

Гүйцэтгэх захирал: Дарио Амодей

Үнэлгээ: $5 тэрбум

"Anthropic" компани өөрсдийгөө хөгжүүлэлтэд нарийн анхаардаг компани хэмээн тодотгодог. Компанийн хиймэл оюуны үйлчилгээ аль болох аюулгүй байдлыг хангахад чиглэдэг. Тус компанийг "OpenAI"-д ажиллаж байсан хэсэг бүлэг ажилтнууд 2021 онд хамтран бүтээсэн юм. Компани анхныхаа чатбот болох "Claude"-ийг гуравдугаар сард хэрэглээнд нэвтрүүлж байлаа.

7. Character.AI
Бүтээгдэхүүн: Хувийн чатботоо үүсгэх

Байршил: Пало Алто

Гүйцэтгэх захирал: Ноам Шейзер

Үнэлгээ: $1 тэрбум

Илон Маск, Сократ эсвэл бүр Супер Мариотой яримаар байна уу? Тэгвэл "Character" програм байхад таны хүсэл биелэх боломжтой. Тус бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд өөрийн гэсэн зан авиртай, ярих хэв маягтай, хувь хүний онцлогийг шингээсэн чатботыг бүтээх боломж олгодог. Компанийн энэхүү үйлчилгээ хэрэглэгчдэд үнэгүй хүрдэг боловч саяхнаас сарын 9.99 ам.долларын хураамжтай, төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлжээ.

8. Midjourney
Бүтээгдэхүүн: Зургийн генератив хэрэглүүр

Байршил: Сан-Франциско

Гүйцэтгэх захирал: Дэвид Холц

Үнэлгээ: Хөрөнгө оруулалтгүй

Өнөөг хүртэл хиймэл оюунаар бүтээсэн хамгийн гайхалтай уран зураг болон зургуудыг Midjourney толилуулаад байна. Компанийн энэхүү үйлчилгээ "Stable Dissusion", "OpenAI"-ийн "Dall-E"-ийн адилаар текст комманд ашигладаг. Харин гол ялгаа нь хэрэглэгчид "Midjourney"-ийг "Discord" платформоор дамжуулан ашигладаг юм.

9. Scale AI
Бүтээгдэхүүн: Хиймэл оюун сургалт

Байршил: Сан-Франциско

Гүйцэтгэх захирал: Александр Ванг

Үнэлгээ: $7.3 тэрбум

Хиймэл оюуны моделийг сургахад маш олон нэршилтэй дата ашиглагддаг. Тэгвэл текст, зураг, дуу хоолой гэх мэт датануудыг хялбараар ялгахад зориулагдсан тусгай программ болон харилцагчийн үйлчилгээг "Scale AI" компани санал болгодог.

10. Abnormal Security
Бүтээгдэхүүн: Цахим шуудангийн аюулгүй байдлын платформ

Байршил: Сан-Франциско

Гүйцэтгэх захирал: Эван Райзер

Үнэлгээ: $4 тэрбум

Цахим шуудангийн inbox нь вирус, луйвар, залилангийн чанартай и-мэйлүүдийн цуглах талбар болох нь бий. Энэхүү асуудал "Abnormal Security"-ийн хувьд хэдэн тэрбум ам.доллар олох боломж болсон юм. Компани өнгөрсөн онд мэйлээр ирсэн сэжигтэй зурвасын устгадаг хамгаалалтын платформыг хөгжүүлэхээр 210 сая ам.долларын санхүүжилт босгосон. Сэжигтэй и-мэйлүүдийг илрүүлэхдээ компани машин сургалтыг ашигладаг. Мөн 500 гаруй хүний ажиллуулдаг байна.

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN 

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    21

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР