• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

​Хиймэл Оюуны технологи 300 сая ажлын байртай тэнцэх ажил үүргийг гүйцэтгэдэг болох тооцоо гарчээ

  • Технологи
  • 2023-03-29 11:39:43
  • 896
Хиймэл Оюуны технологи ирээдүйд 300 сая ажлын байртай тэнцэх ажил үүргийг гүйцэтгэдэг болох тооцоог Голдмэн Сакс хөрөнгө оруулалтын банк гаргажээ.

Гэхдээ үүнийг бас шинэ төрлийн ажлын байрууд бий болгох, бүтээмжийг өсгөх сайн талтай гэж тус банкнаас гаргасан шинэ судалгааны тайланд өгүүлсэн байна.

Ингэхдээ салбар бүрийн ажлын байрыг харилцан адилгүй хувь хэмжээгээр орлон гүйцэтгэх тооцоо гаргажээ.

Тухайлбал байгууллагын захиргааны чиг үүргийн 46 хувь, хуулийн мэргэжлийн чиг үүргийн 44 хувийг хиймэл оюун орлох боломжтой бол барилгын салбарт 6, засвар үйлчилгээний салбарт дөнгөж 4 хувь байх гэнэ.

Гэхдээ хиймэл оюун хүмүүсээс ажлын байрыг шууд булаах эсэх тал дээр судлаачид эргэлзсэн байр суурьтай байна.

Тухайлбал Оксфордын их сургуулийн Оксфорд Мартин сургуулийн ирээдүй судлаач Карл Бенедикт Фрэй “Яг хэчнээн ажлын байрыг ChatGPT хэлбэрийн хиймэл оюуны систем бүрэн эзлэх талаар мэдэх боломж одоогоор алга” гэж ярьжээ.

“Жишээлбэл ChatGPT өнөөдөр бичих дундаж чадвартай хүнд сайн эсээ, нийтлэл бичих боломж олгож байна. Тиймээс энэ систем сэтгүүлчидтэй өрсөлдөж, тэдний хөдөлмөрийн үнэлгээг бууруулж болзошгүй. Үүнийг Uber-тэй зүйрлэж болно. Лондон хотын гудамжнуудыг сайн мэддэг байх нь ач холбогдолгүй болж, үр дүнд нь туршлагатай жолоочдын үнэлгээ буурсан. Бидний судалгаагаар тэдний орлого 10 хувиар буураад байгаа. Өөрөөр хэлбэл жолоочийн тоо буураагүй, харин тэдний цалин орлого буурсан. Ойрын хэдэн жилийн хугацаанд generative AI төрлийн систем оюуны бүтээлч салбарт үүнтэй төстэй нөлөө үзүүлэх байх” гэж тэр тайлбарласан юм.

1980-аад оноос хойш гарсан технологийн дэвшлүүд цоо шинэ ажлын байруудыг нэмж үүсгэхээсээ илүүтэй хүмүүсийн ажил үүргийг сольж өөрчилсөн тухай зарим судалгаанд бичсэн байдаг.

Тиймээс хиймэл оюуны систем хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэлтэд яаж нөлөөлөх тухай асуудал бүрхэг хэвээр байна.

“Технологи цаашдаа яаж хөгжих, компаниуд технологийг ажил үүрэгтээ яаж нэвтрүүлж ашиглах талаар бидэнд ямар ч төсөөлөл алга. Хиймэл оюун биднийг хэрхэн ажилгүй болгоход зөвхөн анхаарахаас гадна бидний бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлж, амьдралын чанар стандартыг сайжруулж болох талаар бодох хэрэгтэй болж байна” гэж Resolution Foundation судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал Торстен Бэлл  ярьжээ.

 

Эх сурвалж: BBC
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    21

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР