• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Apple-ийн VR төхөөрөмжөөс хүлээж буй 10 функц

  • Технологи
  • 2022-10-25 09:00:00
  • 918
Метаверс гэх ойлголт сүүлийн жилүүдэд олны анхааралд өртөж Meta, Google тэргүүтэй олон компани энэ технологийг хөгжүүлж эхлээд байгаа билээ. Интернэтэд нэвтрэхэд гар утас, компьютер хэрэгтэй шиг метаверсэд бүрэн утгаар нь нэвтрэхийн тулд юун түрүүнд VR буюу виртуал бодит байдлын төхөөрөмж хэрэгтэй. 

Өнгөрсөн жилээс эхлэн таамаг нь гарсан Apple VR төхөөрөмжөөс хамгийн өндөр хүлээлттэй байгаа 10 функцийг танилцуулъя. 

AR технологийг дэмжинэ

AR буюу Augmented Reality технологи нь бодит болон виртуал ертөнцийг хоршуулахын нэр юм. Харин Virtual Reality нь 100 хувь виртуал ертөнцийг хэлдэг. 

4K дэлгэц

Apple шинэ төхөөрөмждөө Sony-ийн үйлдвэрлэх 4K OLED дэлгэц ашиглах төлөвтэй байна. OLED дэлгэц ашигласнаар дүрсний чанар сайн байхаас гадна, илүү нимгэн мөн бага цэнэг зарцуулах боломж бүрдэнэ. 

14 камер

VR төхөөрөмжийн гол үүрэг нь хэрэглэгчийг виртуал дүрд хувиргаж, бодит амьдрал дээр хийж буй үйлдэл бүрийг виртуал орчинд шилжүүлэх байдаг. Үүний тул хөл, гар гээд хүний хөдөлгөөн бүрийг хэмжих олон камер хэрэгтэй. Эдгээрт зориулж Apple VR төхөөрөмждөө нийт 14 камер суурилуулна.

Төлбөр тооцооны шинэ арга

Дээр дурдсан камерууд зөвхөн биеийн хөдөлгөөнийг мэдрэхээс гадна, орчин, эд зүйлс цаашлаа нүдний солонгон бүрхэвчийг таньж хэрэглэгч өөрийн хаягууддаа нууц үггүй нэвтрэх, төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэх гэнэ.

Нүүрний хувирал хянах

Метаверсийг ихэвчлэн хүмүүстэй танилцах, уулзах зэрэгт ашигладаг тул виртуал дүрийн биеэс гадна нүүрний хувирал маш чухал. iPhone, iPad-д ашигладаг TrueDepth технологитой төстэй технологи удахгүй гарах уг VR төхөөрөмжид байх бололтой.

Хөнгөн хийц

Өдгөө зах зээлд хамгийн өндрөөр үнэлэгдэж байгаа Meta-ийн Quest Pro 722гр жинтэй бол Apple VR төхөөрөмжөө 200гр жинтэй байлгах зорилготой байгаа гэнэ.

Удирдлага

Энэхүү VR төхөөрөмжид Apple-ийн бусад бүтээгдэхүүний адилаар Siri ухаалаг туслах байх бөгөөд гарын хөдөлгөөнийг ч мөн хянах чадвартай байх аж. Өмнө нь Apple хуруувч шиг хэлбэртэй удирдах төхөөрөмжийг туршиж байсан удаатай.

Солих боломжтой оосор

Үндсэн төхөөрөмжийн оосрыг Apple Watch-ийн адилаар солих боломжтой. Мэргэжилтнүүдийн таамгаар AirPods-д байдаг “spatial audio” дэмждэг эсвэл нэмэлт батарей болдог гэх зэрэг оосрууд худалдаанд гарах магадлалтай. 

Өөрийн гэсэн үйлдлийн систем

MacBook, iPhone, iPad, Apple Watch гээд Apple-ийн бүх бүтээгдэхүүн онцлогоосоо хамаараад өөрийн гэсэн үйлдлийн системтэй байдгийн адилаар VR төхөөрөмж ч гэсэн Reality OS нэртэй үйлдлийн системтэй байх гэнэ. 

M2 чип

Уг төхөөрөмж өнөөдрийн байдлаар Apple-ийн хөгжүүлсэн хамгийн хүчирхэг чип болох M2-г ашиглах бөгөөд iPhone эсвэл iPad-ий шаардлагагүйгээр бие даан ажиллах боломжтой байна.

Apple энэхүү VR/AR төхөөрөмжөө ирэх онд танилцуулах төлөвтэй байгаа билээ. Уншигч та ийм төрлийн төхөөрөмжийг ашиглах уу? Тийм бол ямар функцийг нь хамгийн ихээр хүлээж байна вэ?

Эх сурвалж: MacRumor 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    22

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР