• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Apple хоёр төрлийн шинэ iPad танилцуулав

  • Технологи
  • 2022-10-20 14:29:37
  • 998
Энэ долоо хоногт Apple уламжлал ёсоор iPad-ийн энгийн болон Pro хувилбарыг шинэчиллээ. 
https://www.youtube.com/watch?v=yUKRkPKg5_U
10-Р ҮЕИЙН IPAD
 
Энэхүү шинэчлэгдсэн энгийн iPad 10.9 инчийн Liquid Retina технологийн дэлгэцтэй болсон нь том дэвшил байв. Мөн өмнөх загварт байсан home товч, чихэвчний оролтыг халж нүүрний камерыг дээр биш хажуу талдаа гаргаж, USB-C оролттой болжээ. Touch ID-г харин бусад хувилбарын адилаар power товчин дээр байрлуулсан байна. Холболтын хувьд Wi-Fi 6 болон 5G сүлжээг дэмжих гэнэ.
 
iPhone 12-ийн адилаар A14 загварын чиптэй бөгөөд 2019 оны энгийн iPad-с гурав дахин өндөр хүчин чадалтай болжээ. Харин камерын хувьд нүүрэн талдаа хэт өргөн 12 мегапиксел, ар талдаа 4К дүрс бичлэг хийх боломжтой 12 мегапиксел камертай болж шинэчлэгдсэн байна.
 
Эхлэх үнэ нь 449 ам.доллар байх бөгөөд цэнхэр, ягаан, шар, мөнгөлөг гэсэн дөрвөн өнгөний сонголттой.
6-Р ҮЕИЙН IPAD PRO
 
Үзэмжийн хувьд өмнөх жилийн iPad Pro-с өөрчлөгдөөгүй. Харин чип нь Apple-ийн одоогоор компьютерт зориулсан хамгийн хүчирхэг чип болох M2 болж сайжирчээ. Үүний ачаар хүчин чадал нь өмнөх загвараасаа 15 хувиар нэмэгдсэн байна.
 
iPad Pro-г Pen буюу үзэгтэй ашигладаг хүмүүст сонирхуулахад шинээр hover нэртэй функц нэмэгджээ. Ингэснээр үзгээ дэлгэцэд хүргэхээс өмнө хаана, ямар зураас гарахыг урьдчилан харж болох юм.
 
Эхлэх үнэ нь 11 инч загвар нь 799 ам.доллар, 12.9 инч загвар нь 1099 ам.доллар байх бөгөөд урьдын адилаар саарал, мөнгөлөг гэсэн хоёр өнгөний сонголттой байх гэнэ.
Эх сурвалж: Apple
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    22

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР