• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Удахгүй гарах iPhone 14

  • Технологи
  • 2022-08-08 16:13:06
  • 1064
Есдүгээр сард технологи сонирхогчдын хүсэн хүлээдэг үйл явдал бол Apple-ийн танилцуулах арга хэмжээ юм. Жил бүрийн арга хэмжээний хамгийн өндөр хүлээлттэй бүтээгдэхүүн бол гарцаагүй шинэ iPhone билээ. Энэ жил ч уламжлал ёсоор Apple iPhone 14-ийг танилцуулах бөгөөд нээлтээс нь өмнө ил болоод буй мэдээлэл болон таамгуудыг тоймлон хүргэж байна.

Хувилбар

Шинэхэн iPhone 14 дөрвөн хувилбартай байх бөгөөд өмнөх загваруудаасаа ялгаатай нь mini хувилбар байхгүй. Учир нь CIRP судалгааны байгууллагын мэдээллээс харахад mini хувилбаруудын борлуулалт бусад хувилбартайгаа харьцуулахад маш бага байдаг. Тодруулбал, iPhone 13 mini энэ оны хоёрдугаар улиралд нийт зарагдсан iPhone-уудын ердөө 3 хувийг л бүрдүүлж байхад энгийн iPhone 13 38 хувийг бүрдүүлсэн байна.

Mini хувилбарын оронд Max нэртэй хувилбар нэмэгдсэнээр iPhone 14-ийн гэр бүл дараах байдалтай харагдах бололтой.

iPhone 14: 799 ам.доллар 
iPhone 14 Pro: 999 ам.доллар
iPhone 14 Max: 1099 ам.доллар
iPhone 14 Pro Max: 1199 ам.доллар


Харагдац

Тэртээ 2017 онд Apple “notch”-той буюу дэлгэцийг илүү том болгосон iPhone X-г танилцуулж бидний мэддэг ухаалаг утасны харагдцыг тэр чигт нь өөрчилж байсан. Тэгвэл Apple энэ жил ахин томоохон өөрчлөлт хийж зөвхөн Pro загварууд нүүрэн хэсэгтээ илүү жижиг “notch”-той болох магадлал өндөр байна. 

Камер
Жил бүр iPhone-ий камер сайжирсаар ирсэн. Тэгвэл энэ жил ч гэсэн уг уламжлал хадгалагдаж “Ultra Wide” буюу хэт өргөн камер илүү сайжрах мөн перископ линзтэй болж дүрсийг илүү сайн татах чадвартай болж магадгүй гэнэ. Түүнчлэн Pro загварууд 48 мегапиксел, 8К нягтшилтай дүрс бичлэг бичих чадалтай болно хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. 

Шинэ өнгө
iPhone 14-т өмнө нь байгаагүй бүдэг ягаан өнгө нэмэгдэж магадгүй гэнэ. 

Илүү их багтаамж
iPhone 13 загвар дээд тал нь 1TB багтаамжтай байдаг бол шинэ iPhone 14-үүд дээд талдаа 2TB хүрэх магадлалтай аж.

Сайжруулсан чип
Apple-ийн танилцуулах арга хэмжээг үзэж байсан бол Apple үргэлж өмнөхөөсөө илүү хурдан, илүү сайн чип танилцуулдгийг мэдэх биз ээ. Энэ жил ч мөн өмнөх жилүүдийн адилаар илүү хурдан “A16” чип iPhone 14-ийн Pro хувилбаруудад байх аж. Харин бусад загварууд нь iPhone 13-т байдаг шиг A15 загварын чипийг ашиглана.

Симийн оролтгүй
Энэ жилийн iPhone-ууд симийн оролтгүй байх магадлалтай гэнэ шүү. Мэдээж бүх улсад eSIM бүрэн нэвтрээгүй учир симийн оролттой, оролтгүй гэсэн хоёр хувилбар ч байж болох юм. Аль ч тохиолдолд eSIM технологи газар авч байгаа энэ үед Apple үе шаттайгаар сим гэх зүйлийг бүр мөсөн байхгүй болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Илүү хурдан WiFi
iPhone 14-ийн бүх хувилбар WiFi 6E технологийг дэмжих бөгөөд энэ технологи нь товчхондоо илүү өндөр хурдаар интернэтэд холбогдох боломжийг олгох юм. Та бүхэн 2.4GHz, 5GHz-г WiFi төхөөрөмж дээрээ харж л байсан байх тэгвэл энэ технологийн ачаар шинэ iPhone-ууд 6GHz-г дэмжих боломжтой болох нь. Ингэж мэдээлэл дамжуулах хурдыг нэмж байгаа нь удаан яригдаж буй Apple-ийн AR/VR буюу виртуал бодит байдлын төхөөрөмжтэй ч холбоотой байж болох юм.

Нээлтийн өдөр
Apple-ийн танилцуулах арга хэмжээ жил бүрийн есдүгээр сарын эхний эсвэл хоёр дахь долоо хоногт болдог билээ. Тэгвэл энэ жил ч гэсэн уг хугацаанд болох өндөр магадлалтай байна.


Эх сурвалж: Gogo.mn
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР