• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Технологи
  • 2022-07-20 12:18:18
  • 953
Сэтгэл хөдөлгөм, богино Stories нь байгууллагуудын хэрэглэгчидтэйгээ харилцах хамгийн шилдэг сувгуудын нэг болсоор. Бүр албан ёсны сурталчилгааны самбар болж, таны хувьд ердөө хэдхэн секундын дотор өөрийн брэндээ таниулах боломж өссөөр.
Учир нь: Өдөр бүр Instagram хэрэглэгчдийн 86.6% нь идэвхтэй стори хийдэг.
Хэрэглэгчдийн 61% нь сард багадаа 1 удаа жижиг бизнесүүдийг дэмжих стикер сторидоо ашигладаг.
Хүмүүсийн 90% нь гар утсаа босоо байдлаар ашигладаг тул үүнд Stories-ийн формат, хэмжээ таардаг.
Facebook болон Messenger, Instagram мөн WhatsApp зэрэг апп-ууд дахь 500+ сая Stories хийгддэгээс үзэхэд өдөр бүр хагас тэрбум хүн идэвхтэй стори ашигладаг.
Хамгийн өндөр үзэлттэй Instagram Stories-н 3-ний 1 нь бизнесийн байгууллагынх байдаг.
Сар бүр Stories ads ашиглан 4 сая сурталчилгаа хийгддэг гэх мэт өндөр үзүүлэлтүүд яг одоо бизнесдээ сториг идэвхтэй ашиглах шалтгаан биш гэж үү!
Stories ads үр дүнтэй юу?
Facebook Stories-г зөвхөн сторины хэсэгт бус News Feed эсвэл Instagram Stories сурталчилгааны хэсэгт ч үзэх боломжтой болсон. Тэгэхээр хаанаас ч хэн ч таны сториг бүтэн дэлгэцээр үзэх боломжууд нэмэгдсээр байна гэсэн үг. Тиймээс дараах зорилгуудаас сонгож сурталчилгаагаа үүсгээрэй.

Reach буюу хүртээмжийг өсгөх
Brand awareness буюу брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх
Video views буюу видео үзэлт нэмэгдүүлэх
App install буюу шууд апп татуулах
Conversion буюу каталог, карусел сурталчилгаа хийх гэх мэт.
Мөн Stories ads нь хүмүүсийг үйлдэл хийх сэдлийг төрүүлж өгдгөөрөө давуу талтай. Судалгаанд оролцогчдийн 62% нь аливаа брэнд болон бүтээгдэхүүнийг Stories-т харсны дараа дахин сонирхон үзэж, 38% нь тухайн үзсэн сурталчилгаагаа хүмүүст ярьсан бол, 34% нь дэлгүүрийг нь хайж очдог байна. Эдгээр үзүүлэлтүүдээс харахад ч стори сурталчилгаа нь бодит үр дүнг шууд үзүүлэх суваг биш гэж үү?

Stories Ads үүсгэх нь
Ads Manager-ээсээ стори сурталчилгааг үүсгэнэ. Үүний тулд дараах алхмуудыг хийгээрэй.

Ads Manager-рүү орж + Create гэсэн ногоон товч дээр дарна.
Сурталчилгааны зорилгоо сонгож үргэлжлүүлэх буюу Continue товч дээр дарна.
Үүсгэж буй сурталчилгаандаа нэр өгөөд Next товч дээр дарна.

4. Сурталчилгааны төсөв болон оновчлолоо сонгосны дараа Manual Placements-ийг сонгон нийт харагдах сурталчилгаа явагдах талбаруудаас Instagram Stories, Facebook болон Messenger Stories зэргийг хамтад нь сонгоно. Ингээд үргэлжлүүлэх товч даран, сурталчилгааны харагдах байдлыг тохируулаад Publish дарна.

Stories Ads темплейт үүсгэх, сурталчилгаандаа ашиглах
Stories template үүсгэснээр дараа дараагийн сурталчилгаандаа ашиглаж, нэг өнгө төрхөөр хэрэглэгчдэдээ танигдахын зэрэгцээ, сурталчилгаа хийх бүрдээ шинэ темплейт гаргахад цаг зав зарцуулах шаардлагагүй болно. Анхаарах зүйл нь зөвхөн Brand awareness, Reach, Traffic (website), App installs, Lead generation болон Conversions (website) зэрэг сурталчилгааны зорилгуудаас сонгосон байх шаардлагатай. Дараах 7 алхмын дагуу Stories Template үүсгээрэй.

Ads Manager-т стори сурталчилгаагаа үүсгэх;
Сурталчилгаанд оруулах зураг, контентоо сонгох;
Preview хэсэгт баруун дээд талд харагдах Edit товч дээр дарж доорх цонхийг нээн Change Template хэсэгрүү орж хүссэн темплейтээ үүсгэн хадгалах боломжтой.

Stories Ads хийхэд анхаарах 4 зүйл
Нэгт; Stories-н хэмжээ, форматыг баримтлах; Stories-н хувьд гар утасны дэлгэцээр бүтэн үзэх зориулалттай тул хэмжээ маш чухал. Тиймээс 1920*1080 pixels хэмжээтэй, 15 sec үргэлжлэх хугацаатай байх нь зүйтэй.

Хоёрт; Ашиглагдах зураг, видео чанартай байх; Дүрсний чанар муу байх нь тухайн брэндийг үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлдгийг санаарай.

Гуравт; Stories дахь тайлбар текст товч, ойлгомжтой байх; Гарчиг, сурталчилгааны богино өгүүлбэр байхад л хангалттай. Үүнээс хэтэрвэл зохимжгүй харагддаг. Текстийн үлдсэн хэсэг See more дарж уншигддаг ч хэрэглэгчийг заавал үйлдэл хийлгэх гээд байдаг.

Дөрөвт; Call to action буюу оновчтой үйлдэлд дуудсан байх: Learn more, Call now, Send message гэх мэт хэрэглэгч шууд мэдээлэл авахад тохиромжтой үйлдэлд дуудах товчийг байнга байршуулах нь зүйтэй. Ингэж байж та худалдан авалтад хэрэглэгчдийг чиглүүлж чадна.

Дахин хэлэхэд Stories бол хүмүүсийн хувьд богино, хөгжилтэй, зугаатай байдлаар дурсамжаа хуваалцах талбар бол бизнесийнхний хувьд мөн богино, ойлгомжтой байдлаар зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх суваг байдаг. Хэрэглэгчдийн 68% нь дор хаяж хамгийн багадаа 3 апп-д Stories хийдэг бол, 63% нь цаашид энэ хэрэглээгээ улам нэмэх хандлагатай байгаагаас илүү тод мэдэж болно.  Ингээд уншигч таныг заавал стори сурталчилгааг туршиж үзэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: https://nathouse.mn/
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР