• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

​Acer-ын дэлгэц тусгай шил шаардахгүйгээр 3D болж харагддаг боллоо

  • Технологи
  • 2022-05-19 10:07:47
  • 1230
Acer-ын дэлгэц тусгай шил шаардахгүйгээр 3D болж харагддаг боллоо
Компьютерын тоног төхөөрөмж, электрон технологийн тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг “Acer” компани “Next@Acer 2022” арга хэмжээгээ зохиож, дэлхий даяар шууд дамжууллаа.

"Acer" компанийн Гүйцэтгэх захирал Жейсон Чен өнгөрсөн жил эхлүүлсэн Earthion төслийг дурдаад "Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд Acer болон түүний хамтрагч бүхий л компаниуд хамтран нөхөн сэргээгдэх эрчим хүч, дахин боловсруулсан материалыг ашиглах хэрэгтэй" хэмээв.

Тус төсөлд LG, Panasonic, DHL тэргүүтэй олон компани нэгдсэн бөгөөд Acer-н хамгийн том нийлүүлэгч Intel "Уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтөнд тулгарсан нэн тэргүүний асуудал" хэмээгээд үйлдвэр үйлчилгээгээ ногоон болгохоор ажиллаж буйгаа хэллээ.

ASPIRE VERO

Acer байгаль орчны бохирдлыг бууруулах зорилгынхоо хүрээнд 2021 онд Aspire Vero компьютерыг танилцуулсан. Дахин боловсруулах материалаар бүтээсэн уг компьютерын үйлдвэрлэлийг 2022 онд илүү өргөжүүлэх аж.

12-р үеийн Intel i9 CPU-тэй шинэ Aspire Vero-гийн их биеийг далайд хаягдаж бохирдуулах эрсдэлтэй хаягдал хуванцраар хийсэн бөгөөд илүү бат бөх, хүрэхэд зөөлөн болжээ.


Дахин боловсруулах утга илэрхийлж R, E үсгүүдийг шар өнгөөр урвуу харуулан байршуулсан лаптопыг засварлахад илүү хялбар болсон ба цэнэгээ удаан хадгалах VeroSense системтэй болсон байна.

VERITON VERO ALL IN ONE

Байгальд ээлтэй их биеийн загварыг TravelMate цувралд мөн ашигласан бөгөөд Vero дэлгэц, Veriton Vero Mini, Vero проектор, Vero Gadget зэргийг байгальд ээлтэй их биетэйгээр худалдаанд гаргаж байна.

Nvidia GeForce MX550 график карт, Wi-Fi 6E холболттой Veriton Vero AIO хэмээх шинэ суурин компьютерыг ногоон хэрэглээг эрхэмлэгч хэн бүхэнд санал болголоо.

24 инчийн IPS мэдрэгчтэй дэлгэцтэй шинэ бүтээл 2 терабайтын "M.2 SSD" хард дисктэй тул гацах гэдэг үгийг мартахаар болжээ.

Энэ жилийн бүтээгдэхүүн бүрийн их бие 100 хувь хаягдал хуванцраар бүтсэн бөгөөд зөөврийн хайрцгийг нь хүртэл дахин боловсруулах боломжтой.

SWIFT 3

Цар тахалтай холбоотой үүссэн гэрээс ажиллах шинэ арга барилд хамгийн тохирсон Swift загвар улам сайжирчээ.

Swift 3-ын 14 инчийн дэлгэц нь 2.8К нягтралтай ч өмнөхөөсөө нимгэрч 17.9 мм болсон бөгөөд мөн л хаягдал хуванцраар их биеийг нь урлажээ.

Intel Evo батарей, хиймэл оюун ухаанд суурилсан чимээ дарагч, хөргөгч шиг сэрүүн байх Fn + F сэнстэй лаптоп ердөө 1.4 кг жинтэй гэвэл итгэх үү.

ACER SPATIALLABS VIEW

Acer-ын энэ жилийн хамгийн онцлох бүтээл бол супер 3D шийдлүүд. SpatialLab View Series-ийн шинэ дэлгэцийн камер нүдний торлог бүрхэвчийг таньдаг болжээ. Улмаар нүдний шил зүүх шаардлагагүйгээр 3D дүрсийг харах боломжтой болсон байна.

Зөвхөн VR эсвэл тусгай нүдний шилээр 3D дүрс, киног үздэг байсан үе ард хоцорч дэлгэц өөрөө таны нүдэнд 3D болж харагдах аж.
Мэдээж 2D хувилбараа хадгалсан бөгөөд уран бүтээлчдийн ашигладаг Blender, Autodesk зэрэг 50 гаруй программуудыг дэмжиж илүү гайхалтай 3D загвар бүтээхэд туслах аж.

PREDATOR HELIOS 300

Тоглоомын мангасууд болох Acer Predator-ын шинэ загвар нь Nvidia-гийн хамгийн хүчтэй гэсэн график картуудыг багтаажээ.

14 цөмтэй, 32 гегабайтын санах ой, 2 терабайтын SSD хард дисктэй Predator GeForce RTX™ 3080 график картыг ашиглаж ямар ч тоглоомд түүртэхгүй.

Acer Predator Helios 300 загвар SpatialLabs Views хувилбартай бөгөөд 3D тоглоомыг лаптоп дээрээ тоглож болохоор болжээ.
 

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР