• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Apple компани iPhone-ий дөрвөн шинэ загварыг танилцууллаа

  • Технологи
  • 2021-09-15 09:40:00
  • 1443
Жил бүрийн есдүгээр сард болдог Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга энэ жил “California Streaming” нэрийн дор болж өнгөрлөө.

Энэ удаа тус компани iPhone ухаалаг гар утасныхаа дөрвөн шинэ загвар, iPad төхөөрөмжийнхөө хоёр шинэ загвар болон том дэлгэцтэй Apple Watch ухаалаг бугуйн цагийг танилцуулжээ.

Ингээд шинээр танилцуулсан бүтээгдэхүүнүүдтэй товч танилцъя.

 

iPhone 13 - Өмнөх загвартай ижил хэлбэр, хийц, дэлгэцний жижгэрүүлсэн оруулга
 

Шинэ iPhone 13 ба iPhone 13 Mini загварууд нь гадаад хэлбэр, хийцийн хувьд өмнөх iPhone 12 загвартай ижил болсон байна. Ялгаруулах хоёрхон зүйл нь диагональ байрлалтай (iPhone 12-ынх босоо байрлалтай) арын хос камер, хэмжээ нь жижгэрсэн дэлгэцийн дээд талын хар оруулга байлаа.

Шинэ iPhone-ууд шинэ A15 Bionic чипээр тоноглогдож, өмнөх загваруудаасаа илүү багтаамжтай батарейтай болсон байна. Тодруулбал бүрэн цэнэгээр iPhone 13 Mini нь өмнөхөөсөө 1.5 цаг, iPhone 13 нь 2.5 цаг удаан ажилладаг болжээ.

Мөн дэлгэц нь 28 хувиар илүү тод дүрслэлтэй болж, төв процессор нь 50 хувиар илүү, график процессор нь 30 хувиар илүү хурдтай болсон байна.

Санах байгууламжийн багтаамжийн сонголтыг 128GB-аас эхлүүлсэн нь өмнөх оны загваруудаас хоёр дахин нэмэгджээ.

iPhone 13 ба iPhone 13 Mini загварууд таван өнгөний сонголттой худалдаанд гарах ба шинээр нэмэгдсэн өнгө нь ягаан (Pink) юм.

iPhone 13 Mini нь $729,  iPhone 13 нь $829 эхлэх үнээр есдүгээр сарын 17-ноос захиалгаа эхэлж, есдүгээр сарын 24-нд худалдаанд гарахаар болжээ.

 

iPhone 13 Pro - Сайжруулсан дэлгэц, илүү хурд, багтаамж



Шинэ iPhone-ий өндөр үзүүлэлттэй загварууд болох iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max-ийг бас танилцуулжээ.

Эдгээр шинэ загварууд нь 2020 оны iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max загваруудаас гадаад хэлбэр, хийцийн хувьд ялгаагүй. Гол том дэвшил нь дэлгэцний давтамжийг Apple-ийн ProMotion adaptive refresh reate технологийн тусламжтай 120Hz хүртэл болгон нэмэгдүүлжээ.

Өөрөөр хэлбэл тоглоом тоглох зэрэг илүү хүчтэй график шаардсан хэрэглээний үед дэлгэц автоматаар секундэд 120 хүртэл удаа шинэчлэгддэг горимд шилжинэ гэсэн үг юм.

Шинэ A15 Bionic чипний ачаар камерны чадал нэмэгдэж, батарейн ажиллагаа өмнөх загваруудаасаа мөн 1.5-2.5 цагаар уртассан байна.

Бас iPhone 13 Pro ба iPhone 13 Pro Max нь анхны 1TB хэмжээ бүхий санах байгууламжийн сонголттой iPhone загварууд болжээ.

iPhone 13 Pro нь $999, iPhone 13 Pro Max нь $1,099 эхлэх үнээр есдүгээр сарын 17-ноос захиалгаа авч, есдүгээр сарын 24-нд худалдаанд гарна.

 

Шинэ iPhone загваруудын бас нэг дэвшил Cinematic Mode, Photograph Styles




Бүх iPhone 13 загваруудын камер нь Cinematic Mode, Photograph Styles гэсэн хоёр шинэ боломжтой болсон байна.

Cinematic Mode нь видео дүрсийг бичихдээ гол объектыг тодруулж, арын хэсгийг бүдгэрүүлэх Portrait (хөрөг) маягийн горим юм. Өөрөөр хэлбэл гэрэл зурагт байсан боломжийг видео дүрсэнд нэвтрүүлжээ. Ингэснээр iPhone-ий камераар мэргэжлийн түвшний видео бичих боломжтой болж байна.

Нөгөө нэг шинэ боломж нь Photograph Styles юм. Энэ нь гэрэл зураг авахдаа Vibrant, Rich Contrast, Warm, Cool зэрэг хэд хэдэн горимоос сонгож, зурагныхаа өнгө аяс, уур амьсгалыг өөрчлөх боломжтой гэсэн үг. 

 

Есдүгээр үеийн iPad, тавдугаар үеийн iPad Mini





Apple компани өнгөрсөн шөнө iPad бүтээгдэхүүнийхээ хоёр шинэ загварыг танилцуулсан нь есдүгээр үеийн iPad, тавдугаар үеийн iPad Mini байлаа.

Шинэ iPad нь А13 Bionic чипээр тоноглогдож, 12MP-ийн өргөн тусгалтай нүүрний камертай болсон байна. Хамгийн багадаа 64GB-ийн санах байгууламжтай гарах шинэ iPad нь есдүгээр сарын 24-нөөс $329 эхлэх үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.

Сүүлийн 2.5 жил орчим хугацаанд огт шинэчлээгүй байсан iPad Mini бүтээгдэхүүнээ Apple энэ удаа том загваруудтай ижил түвшний техник үзүүлэлттэйгээр гаргасан байна.

Тухайлбал илүү хурдтай чип, 12MP нүүрний камераар тоноглож, 5G холболтыг нэмж, USB-C порттой болгожээ. Мөн соронзон тогтоогчтой хоёрдугаар үеийн Apple Pencil үзэгтэй ажиллах боломжийг  нэмсэн байна.

8.3 инчийн дэлгэцтэй шинэ iPad Mini есдүгээр сарын 24-нд $499-өөс эхлэх үнээр зарагдах ажээ.

 

Хамгийн том дэлгэцтэй Apple Watch




Apple-ийн зарласан бас нэг шинэ бүтээгдэхүүн нь ухаалаг бугуйн цаг Apple Watch Series 7 байлаа. 41 ба 45 мм-ийн хэмжээтэй дэлгэцтэй гарч байгаа нь өмнөх бүх загваруудаас хамгийн томд тооцогдож байна. Тодруулбал Series 6 нь 40 ба 44 мм-ийн хэмжээтэй дэлгэцтэй юм.

Таван шинэ өнгөний сонголттой Apple Watch Series 7 энэ намрын сүүлээр (тодорхой өдөр зарлаагүй) $399-өөс эхлэх үнэтэй худалдаанд гарах тухай Apple мэдээлжээ.

 

iOS 15, iPadOS 15, WatchOS 8 үйлдлийн системийн шинэ хувилбарууд

iOS 15, iPadOS 15, WatchOS 8 зэрэг Apple-ийн үйлдлийн системүүдийн шинэ хувилбарууд есдүгээр сарын 20-нд зах зээлд нэвтрэхээр болжээ.

 

“California Streaming” арга хэмжээний хураангуй дүрс бичлэгийг дараах холбоосоор үзэх боломжтой.

 
эх сурвалж: Apple
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    24

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР