• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Эрдэмтэд анх удаа 3D хэвлэгчээр хүний зүрх бүтээжээ

  • Технологи
  • 2019-04-21 12:56:00
  • 1799
Израйлийн Тель-Авивийн их сургуулийн эрдэмтэд өвчтөнөөс авсан биологийн материалыг ашиглан гурван хэмжээст хэвлэх технологиор хүний зүрх бүтээжээ.

Судас, ховдол, тасалгаа, эсүүдээс тогтох иж бүрэн зүрхийг хэрхэн бүтээснээ эрдэмтэд “Advanced Science” сэтгүүлд тайлбарласан байна.
Тэд эхлээд өвчтөний биенээс өөхлөг эдийг авсныгаа “бэх” болгон ашиглаж, хүний зүрхийг хэвлэжээ. Ийм аргаар гаргаж авсан зүрх нь одоогоор туулайн зүрхний хэмжтээтэй жижиг байгаа юм. Цаашдаа энэ технологиор хүнийхтэй ижил хэмжээтэйг бүтээж болох гэнэ.

Өвчтөнд өөрийнх нь эд эсээр бүтээсэн зүрх суулгах нь эрсдлийг багасгах ач холбогдолтой ажээ. Учир нь хүний бие өөрийн биш, гадны биетийг хүлээж авахгүй байх үзэгдэл түгээмэл байдаг.

Дараагийн ээлжинд эрдэмтэд бүтээсэн хиймэл зүрхээ жинхэнэ зүрх шиг ажилладаг болгох зорилго тавиад байна. Одоогоор гаргаж авсан зүрх нь агшиж чаддаг ч буцаад тэлэх чадваргүй байгаа ажээ.

Үүний дараа тэд 3 хэмжээст хэвлэх технологиор бий болгосон зүрхээ амьтны загварт суулгаж туршина. Дараа нь хүнд суулгаж үзэх юм байна.
Ойролцоогоор 10 жилийн дараа дэлхийн тэргүүлэх эмнэлгүүд зүрхний өвчтэй хүмүүст өөрийнх нь био материалаар бүтээсэн зүрхийг шилжүүлж суулгадаг болно гэж Израйлийн эрдэмтэд тооцоолжээ.

Хөгжингүй орнуудад өнөөдөр зүрх судасны өвчин нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Зүрхний өвчлөлийг бүрмөсөн эмчлэх ганц арга нь зүрх шилжүүлэн суулгах юм байна.


Эх сурвалж: icon
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    27

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР