• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Facebook Marketplace цэсийг Монгол Улсад албан ёсоор ашиглах боломжтой боллоо

  • Технологи
  • 2021-07-05 14:25:00
  • 1428
Facebook компани хэрэглэгчдэдээ борлуулалтыг хялбаршуулж, худалдан авалт хийх боломжтой Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна. Монголын фэйсбүүк хэрэглэгчид аппликэйшнийхаа Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace  холбоосоор зочлоод л хүссэн ангилал, байршлынхаа дагуу хайлт хийх боломжтой. Энэ талаар Facebook компанийн Хонгконг, Тайван, Монгол болон Төв Азийг хариуцсан олон нийтийн бодлогын газрын дарга Жорж Чен: “Бид Facebook-н Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Уг үйл явдал Монголд хурдацтай хөгжиж буй цахим худалдааны зах зээлд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Цахим худалдаа нь Монголын эдийн засгийн цахим шилжилтэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа ба монголчууд худалдаа наймаа хийхдээ аль хэдийнээ Facebook-г өргөнөөр ашигладаг болсон. Тиймээс бид аюулгүй, хэрэглэхэд хялбар Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна”

Уг үйл явдлыг тохиолдуулан ХХМТГ-н газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Жижиглэн худалдааны ертөнц маш олон сувагтай болж, олон газар худалдаа эрхлэх боломжууд нээгдэж байгаа энэ үед монголчууд Facebook-н Marketplace цэсийг ашиглан борлуулалт хийх мөн худалдан авах маш таатай боломж бүрдэж байна. Худалдан авагчид нь аль хэдийн бүрдсэн зах зээл дээр бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд борлуулах нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд орлогоо өсгөх боломжийг олгох байна. Тиймээс Фейсбүүк компанид талархал илэрхийлье.”
 

Facebook Marketplace дээр худалдан авалт хийх
 
Facebook Marketplace дээр худалдан авалт хийх нь маш хялбар. Та Facebook-н Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace холбоосоор нэвтрэхэд л хангалттай. Ингэснээр өөрийн сонирхолд нийцсэн зар руу нэвтрэх болно. Өөрийн байршил, бүтээгдэхүүний ангиллаа тохируулснаар таны сонирхолд нийцсэн зарууд харагдах болно. Мөн хайж байгаа зүйлээ олохын тулд хайлтын хэсгийг ашиглах боломжтой. Өөрт тохирсон зүйлээ хадгалах эсвэл борлуулагчтай шууд мессенжерээр холбогдож болохоос гадна борлуулагчийн Фэйсбүүк хаягаар зочлон тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүмүүсийн тэдэнд өгсөн үнэлгээг харж болно. Үүний дараагаар борлуулагч болон худалдан авагч нар төлбөр болон хүргэлтээ хэрхэн хийхээ шийднэ. Marketplace-н талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/marketplace/learn-more/buying  холбоосоор зочлоорой.
 
Facebook Marketplace дээр боруулалт хийх 
  

Мөн Facebook Marketplace дээр боруулалт хийх нь маш хялбар бөгөөд боруулагч олон нийтэд нээлттэй зар үүсгэж, зарах гэж буй зүйлээ оруулна. Ингэснээр борлуулагч Marketplace дээр зар оруулахад тэдний зар Marketplace, News Feed, Facebook-н хайлтын хэсэг, Facebook групп болон бусад хайлтын систем дээр харагдана. Мөн борлуулагч өөрийн зараа Facebook-н Buy and Sell группт оруулах боломжтой. Зарах бүтээгдэхүүнийхээ зургийг аваад, бүтээгдэхүүний нэр, тайлбар, үнэ зэргээ оруулаад, байршил болон ангиллаа сонгоод л зараа байршуулахад хангалттай. Тухайн байршилд байгаа хүмүүс зарыг харах боломжтой бөгөөд худалдан авахыг хүсвэл борлуулагчтай холбогдоно. Мөн борлуулагч Marketplace болон Facebook Buy and Sell  группт нэгэн зэрэг зараа байршуулах боломжтой.

Одоогийн болон өмнөх худалдан авалтынхаа түүхийг “Your items” хэсгээс харах боломжтой. Энэ хэсэгт хүмүүс хадгалсан зар, хямдралтай бүтээгдэхүүн болон худалдан авагчтай хийсэн харилцан яриаг харах боломжтой.

эх сурвалж : gogo.mn
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    24

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР