• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Gmail-ийн талаар таны мэдэхгүй 8 нууц

  • Технологи
  • 2019-03-21 15:20:00
  • 3757
Та одоо болтол Yahoo мэйл ашигласаар байна уу? Тэгвэл яг одоо Gmail ашигла гэж зөвлөмөөр байна. Учир нь и-мэйл хэрэглэгчдийн ихэнх нь хүчирхэг Gmail-ийг ашигладаг. Google-ийн идэвхтэй хэрэглэгчиддээ зориулаад хүмүүсийн төдийлөн мэдээд байдаггүй gmail-ийн найман нууцыг дэлгэж байна.

  1. Хавсралт (attachment) Хэн нэгэн рүү мэйл бичиж байгаад файлаа хавсаргахаа заримдаа мартчихсан байдаг. Gmail-тэй байхад энэ асуудал үүсэхгүй. Таны “I have attached” гэж бичсэнийг gmail ямар нэгэн файл хавсаргасан байна гэж таньж мэддэг байна. Илгээх товчийг дарах үед таньд “файл хавсаргаагүй байна” гэсэн утгатай сануулга гарч ирэх болно. Одоо файлаа хавсаргаад л илгээнэ дээ.

2. Од (Stars) Gmail-н од систем. Од системийн тусламжтайгаар та чухал эсвэл онцлох мэйлүүдээ одоор тэмдэглэж болно. Шар өнгийн стандарт одтой боловч та бусад төрлийн одыг тохиргоо хэсгээс идэвхжүүлэх боломжтой. Үүнийг тохируулахын тулд арааны дүрс ->Settings -> Stars гэсэн дарааллаар орох хэрэгтэй. Одоо та хүссэн өнгийн одоо идэхжүүлж болно. Буцаад inbox руугаа ороход од шар хэвээр л байна. Одон дээр дахин дахин дарснаар од өөрчлөгдөх болно.

 


 
Ямар нэг одоор тэмдэглэсэн мэйлээ шүүхийг хүсвэл хайх цонхон дээр доорхийг бичнэ үү. Үүнд: Шар бол: has:yellow-star Улаан бол: has:red-star Ягаан бол: has:purple-star г.м


3. Олон хувилбарт мэйл хаяг

Хэрвээ та олон хувилбарт и-мэйл хаягтай болохыг хүсвэл цэг нэмэхэд л хангалттай. narantuya болон naran.tuya хоёр нь ямар ч ялгаагүй юм. Харагдах байдал нь өөр болохоос нэг л мэйл хаяг гэсэн үг. Жишээлбэл, та ямар нэг сайтад бүртгүүлэхдээ өөр өөр хувилбараар бүртгүүлж болох юм.

4. Хийх зүйлсийн жагсаалт

Gmail ашиглаж байхдаа та хийх зүйлсийн жагсаалтаа давхар бичиж байх боломжтой. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд л хийх зүйлсээ жагсааж бичдэг байсан нь үнэн. Тэгвэл та өглөө оройдоо мэйлээ шалгангаа давхар жагсаалтаа хөтлөөрэй. Үүнийг хийх маш энгийн. Mail > Tasks гэж ороход баруун доод буланд жижиг цонх шинээр нээгдэх болно. Мөн та жагсаалтандаа сануулах өдрийг хүртэл тохируулж өгөх боломжтой.

 

 
 
 
5. Богино холбоос.

Цаг зав хэмнэх хамгийн түгээмэл богино холбоосууд бол: Ctrl + Enter захиаг илгээх Ctrl + Shift + c Cc идэвхжих Ctrl + Shift + b Bcc идэвхжих

6. Нэмэлт богино холбоосууд

Та өөрийн хүссэн богино холбоосыг нэмэх боломжтой. Үүнийг хийхийн тулд дараах дарааллаар орж тохируулна уу. Арааны дүрс> Settings > Keyboard Shortcuts > Keyboard shortcuts on > Save changes Жишээлбэл: c – шинэ мэйл бичих d – шинэ цонхон дээр мэйл бичих / – хайлтын цонхон дээр очих r – хариу илгээх # – хогийн сав руу илгээх гэх мэт.

7. Аккаунт хооронд шилжих

Gmail-н үнэнч хэрэглэгчид хоёр аккаунттай байх нь түгээмэл байдаг. Та бүхэн хоёр хаягаараа нэгэн зэрэг нэг веб хөтчөөс орох боломжтой юм. Баруун дээд буланд байрлах өөрийн аккаунт дээр даран Add account-г сонгоно. Шинэ хаяг нэмэх цонх шинээр нээгдэнэ. Энд та хоёрдогч мэйл хаягаараа нэвтрэхэд л болно. Chrome хөтөч автоматаар тохиргоог хадгалах боловч бусад хөтөч дээр хадгалагдахгүй байж болно.

8. Хурдан хандалт

Хэрвээ та удаан интернет хурдтай газраас орж байгаа бол хялбар хувилбарын gmail-ээр орж и-мэйлээ шалгах боломжтой. Хялбар хувилбар уруу хандахын тулд үндсэн холбоос дээр ?ui=html-г нэмэхэд л хангалттай. Нэмсэний дараа дараах байдалтай харагдана: https://mail.google.com/mail/?ui=html.
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    27

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР