• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Марк зукерберг: Фэйсбүүк мессэнжэрээр илгээсэн мессэж нь ямар нэг сервер дээр хадгалагдаж үлдэхгүй кодлогддог болно.

  • Технологи
  • 2019-03-13 11:43:00
  • 1847
Фэйсбүүк компани өөрийн мессэнжэр үйлчилгээг өндөр нууцлалтай, мессэж нь автоматаар сервэр дээрээс устгагддаг болгон өөрчлөх гэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг зарлажээ.

Өөрийн блог хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ тэрээр Фэйсбүүкийг “хувийн нууцлалыг анхаарлын төвдөө тавьсан харилцааны платформ” болгоно хэмээн бичсэн байна.

“Ирээдүйн харилцаа холбоо нь хувь хүмүүсийн хоорондоо дамжуулж байгаа мэдээлэл өндөр нууцлалтай, дундаас нь хэн нэгэн унших, чагнах боломжгүй, хуулбар нь хаа нэгтээ үүрд хадгалагддаггүй байх зарчим дээр суурилна гэдэгт би итгэлтэй байна. Ийм ирээдүйг бий болгохыг би хүсэж байна” гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл Фэйсбүүк мессэнжэрээр илгээх мессэж нь нэг хүнээс нөгөө хүнд хүрэх хүртлээ кодлогдсон байх бөгөөд дунд нь ямар нэг сервер дээр хадгалагдаж үлдэхгүй байх ёстой гэнэ.

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг бусдад санамсаргүй болон санаатайгаар ашиглуулсан тухай дуулиан Фэйсбүүк компаниас салахгүй байгаа. Тиймээс Марк Зукербэрг ийм эрс өөрчлөлтийг хийхээр санаа шулуудсан бололтой.

“Бид түүхийнхээ туршид нээлттэй зарчмыг баримталж ирсэн учраас Фэйсбүүкийг хувийн нууцлалыг дээдэлсэн платформ болж чадна гэдэгт олон хүн итгэхгүй байгааг би ойлгож байна. Гэхдээ бид хүмүүсийн хүсэл сонирхлын дагуу өөрчлөгдөж чаддаг болохоо харуулсаар ирсэн билээ” гэж тэр бичсэн байна.

Ингэж хүмүүсийн мессэжийг сервэр дээрээ хадгалахгүй болсноор дэлхийн зарим улс орнууд Фэйсбүүк үйлчилгээг газар нутаг дээрээ хаах арга хэмжээ авах эрсдэл байгааг Зукербэрг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр ойрын жилүүдэд Фэйсбүүк компани дээр дурдсан өөрчлөлтүүдийг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Одоогоор тус компанийн эзэмшдэг WhatsApp мессэнжэр хэрэглэгчийнхээ мессэжийг нэг хүнээс нөгөө хүн хүртэл нь кодлон дамжуулдаг. Тэгвэл цаашдаа Фэйсбүүкийн бүх үйлчилгээнд ийм зарчим нэвтрэх ажээ.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    27

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР