• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа

  • Технологи
  • 2019-02-21 10:00:00
  • 2414
iPhone-ий эсрэг анхны Galaxy ухаалаг гар утсаа 10 жилийн өмнө гаргаж байсан Самсунг Электроникс компани өчигдөр Galaxy S10 шинэ загварын хэд хэдэн хувилбарыг танилцууллаа.

Танилцуулах арга хэмжээ Сан Франциско хотын Bill Graham Civic Auditorium танхимд болсон юм. Apple компани олон шинэ бүтээгдэхүүнээ энд танилцуулж байсан түүхтэй.

Самсунгийн S10 загварт энгийн S10, том дэлгэцтэй S10+, хямд үнэтэй S10e, тав дугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G хувилбарууд багтаж байна.


Өчигдөр бас тус компани Galaxy Fold хэмээх цоо шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь дэлгэгдэхээрээ 7.3 инч дэлгэцтэй таблет болдог нугардаг гар утас байв. 

 

Бүх хувилбар нь Самсунгийн HD Infinity Display дэлгэцтэй. Хэмжээний хувьд S10 нь 6.1 инч, S10e нь 5.8 инч, S10+ нь 6.4 инч дэлгэцтэй. Харин S10 5G нь 6.7 инч буюу бараг л таблет шиг том юм байна. S10e хувилбар нь хурууны хээ уншигчийг хажуу ирмэгтээ байрлуулсан бол бусад гурав нь дэлгэцэн дотроо байрлуулжээ.


Үнийн хувьд S10 нь $900, S10+ нь $1,000, S10e нь $750-аас эхэлнэ. Харин S10 5G хувилбарын үнэ тодорхой болоогүй байна. Энэ удаа Самсунг компани шинэ гар утас худалдаж авах гол шалтгааныг тэдгээрийн камерны технологи, батарейн багтаамж хоёроор үзүүлэхийг зорьсон байна.


Тухайлбал S10, S10+ хувилбарууд тус бүр 12-16 мегапикселийн гурав, гурван арын камертай бөгөөд 123 градусын өргөн өнцгөөр панорам зураг буулгах чадвартай юм байна. Харин S10 5G хувилбарын дөрөв дэх арын камер нь алслалтыг (depth) мэдрэх зориулалттай. S10+ болон S10 5G хувилбарууд нүүрэндээ хоёр хоёр камертай. Энгийн S10, S10e хувилбарууд нүүрэн хэсэгтээ нэг, нэг камертай, зөвхөн S10e нь ардаа хоёр камертай ажээ.


Дөрвөн хувилбар нь тус бүр 4,500mAh, 4,100mAh, 3,400mAh, 3,100mAh багтаамжтай батарей агуулсан нь бүхэл өдрийн турш нэмж цэнэглэлгүй хэрэглэх боломж олгож байна. Бүх хувилбар утасгүй цэнэглэгдэх боломжтойгоос гадна нэг нь нөгөөгөө цэнэглэх “PowerShare” горимтой.


Galaxy S10, S10+, S10e хувилбаруудын захиалга өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 21-нд худалдаанд гарна. Урьдчилсан захиалсан хэрэглэгчдэд өчигдөр шинээр танилцуулсан $130-ын үнэтэй Galaxy Buds утасгүй чихэвчийг дагалдуулж өгөх гэнэ.

 


Харин Galaxy S10 5G хувилбар энэ оны сүүлийн хагаст зөвхөн АНУ-ын Verizon операторын сүлжээнд ажиллахаар худалдаанд гарч, дараа нь зах зээлийн хүрээгээ тэлэх ажээ. Цоо шинээр зах зээлд гаргаж байгаа Galaxy Fold загварыг Самсунг “тансаг ангилал”-ын төхөөрөмж хэмээн нэрлэсэн нь учиртай.
 
эх сурвалж: ikon

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    27

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР