• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

2019 онд технологийн салбарыг тодорхойлох бүтээгдэхүүн үйлчилгээнүүд

  • Технологи
  • 2019-01-02 00:00:00
  • 2718
Бусад салбаруудаас илүү хурдан хувьсан өөрчлөгддөг технологийн салбар жил өнгөрөх тусам бидний төсөөлж ч байгаагүйгээр хөгждөг. Тиймдээ ч өдөр тутамд энэ салбартай холбоотой хэдэн мянган мэдээлэл гардаг билээ. Тэр бүрийг цаг алдалгүй олж мэднэ гэдэг тун ярвигтай. Иймд 2019 онд хүн бүрийн анхаарлаа хандуулбал зохих, хамгийн чухал, технологийн чиг хандлагуудыг USA Today сайтын эрэмбэлснээр хүргэж байна.


5G сүлжээ
 
2018 онд олны ярианы сэдэв байсан 5G сүлжээ 2019 онд ч мөн технологийн салбарын онцлох чиг хандлагуудын нэг байх юм. 5G сүлжээг дэмжих хүчин чадалтай ухаалаг утаснууд 2019 оны эхний улирлаас эхлэн зах зээлд худалдаалагдах төлөвтэй байгаа бөгөөд хамгийн анхны 5G сүлжээнд ажилладаг утас бүтээх өрсөлдөөнд Самсунг, AT&T, Веризон зэрэг компаниуд зүй ёсоор багтаж байна.

4G-ээс дунджаар 23 дахин хурдан 5G сүлжээ нэвтэрсэн үед бид 8K бичлэгийг ямар нэг гацалтгүйгээр үзэж, HD киног хэдхэн секундэд татдаг болно хэмээн салбарын судлаачид онцолжээ. Аудит болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Deloitte компанийн тооцож байгаагаар

2019 онд дор хаяж 25 үүрэн холбооны оператор 5G сүлжээг нэвтрүүлэх бөгөөд мөн 2019 онд 1 сая орчим 5G сүлжээг дэмждэг гар утас худалдаалагдана гэж тооцоолжээ. Сонирхуулахад тус компани 2019 онд 1.5 тэрбум “энгийн” ухаалаг утас худалдаалагдана гэж тооцсон байна.

Нугалардаг дэлгэцтэй ухаалаг утас

Олон жилийн турш санаа төдий байсаар ирсэн нугалардаг дэлгэц бүхий гар утас 2019 онд худалдаанд гарах нь тодорхой болсон юм.
Ийм төрлийн утсыг одоогийн байдлаар Самсунг, LG, Huawei, Моторола зэрэг үйлдвэрлэгчид зах зээлд нийлүүлэхээ албан ёсоор мэдэгдээд байна.
Тэгэхдээ эдгээрээс өмнө Royole нэртэй стартап 1,300 ам.долларын үнэтэй “FlexPai” нугалардаг дэлгэцтэй ухаалаг утсыг худалдаанд гаргасныг дурдах нь зүйтэй.

Харин дээрх томоохон үйлдвэрлэгчдээс Самсунг л удахгүй худалдаалагдах утасныхаа туршилтын загварыг олон нийтэд ил болгосон юм.

Самсунгийн нугалардаг утасны товч бичлэг:
 
 
 
 
Энэхүү шинэ технологи хүмүүсийн анхаарлыг татах тусам хоёр асуулт бий болж байгаа юм. Нэгт, нугалардаг утастай байх нь ямар ашиг тустай вэ? Хоёрт, ийм утаснуудын үнэ өртөг нь хэд байх вэ? Ямартай ч 2019 онд нугалардаг дэлгэцтэй утаснууд зах зээлд амжилттай байж дараагийн “том зүйл” болж чадах эсэх нь шийдэгдэх юм.


Шинэ стрийминг үйлчилгээ


 Өнгөрсөн 10-р сард The Information сайт Апплыг стрийминг үйлчилгээгээ зах зээлд гаргахаар бэлтгэж байгаа хэмээн мэдээлсэн юм. The Information сайтын мэдээлж байгаагаар 2019 оны эхний хагаст нээлтээ хийх тус үйлчилгээ эхний удаад АНУ-ын хэрэглэгчдэд нээлттэй байх бол хэсэг хугацааны дараа 100 гаруй орны үзэгчдэд хүрч зах зээлээ тэлэх аж.

Тэгсэн хэдий ч дээрх мэдээлэлд баттай баримт бага зэрэг дутмаг байгааг салбарынхан онцолжээ. Харин 2019 онд нээгдэх нь баттай болсон өөр нэгэн стрийминг үйлчилгээ нь Disney-ын хөгжүүлж буй Disney+ байв. Одоогоор уг үйлчилгээний талаар хангалттай мэдээлэл ил болоогүй ч үнийн хувьд стрийминг үйлчилгээ үзүүлэгч томчуудын нэг болох Netflix-ээс хямд байх бөгөөд Pixar, Marvel зэрэг томоохон студиудын бүтээлүүдээр контентын сангаа бүрдүүлсэн байх гэнэ. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын үүрэн холбооны AT&T компани ирэх жил стрийминг үйлчилгээгээ эхлүүлэхээ мэдэгдсэн юм. Иймд 2019 онд стрийминг үйлчилгээ үзүүлэгчдийн хооронд ширүүхэн дайн өрнөх нь гарцаагүй болж байна.

Гүүглийн бүтээж буй үйлдлийн систем

2016 онд олны анхааралд орж байсан Fuschia нэртэй үйлдлийн систем нь Андройд болон Chrome үйлдлийн системтэй хоршин ажиллах боломжтой, цаашлаад бие даасан үйлдлийн систем болох зорилготой төсөл юм.

Сүүлийн хоёр жилийн туршид Fuschia-г зөвхөн тодорхой тооны хүмүүс туршиж байгаа бөгөөд 2019 онд Гүүгл энэхүү үйлдлийн системийнхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд гаргана хэмээн салбарын судлаачид таамаглаж байна.

Fuschia нэртэй уг үйлдлийн систем хэдэн жилийн дараа бидний сайн мэдэх Андройд эсвэл iOS-ыг орлох магадлалтай тул та ч мөн үүний талаарх мэдээллээс бүү хоцроорой.

Хөгжүүлэлтийн шатандаа яваа Fuschia-тай дараах бичлэгээс танилцаарай:
 

Шинэчлэгдсэн Nintendo Switch

Одоогоор Xbox болон PlayStation-ын шинэ загвар гарна гэсэн таамаг байхгүй ч Nintendo Switch-ын сайжруулсан загвар 2019 оны зун худалдаанд гарна хэмээн эх сурвалжууд батлаад байгаа юм.

Ийм ч учраас цахим спорт сонирхогчдын дунд Nintendo Switch-ыг шинэ загвар болон энэхүү консолд нэмэгдэх шинэ тоглоомууд өндөр хүлээлтийг үүсгээд байна.

8К зурагт

4К зурагт худалдаанд гараад богино хугацааг өнгөрүүлж байгаа ч цахилгаан бараа үйлдвэрлэгчид 8К зурагтаа саяхнаас худалдаалж эхэлсэн юм. Үнийн хувьд дунджаар 15,000 ам.доллароос эхэлдэг эдгээр зурагтууд 2019 онд ярианы сэдэв болох хэд хэдэн шалтгаан бий.

Эдгээрийн хамгийн том нь мэдээж бидний үздэг контентууд 8К дүрслэлтэй болохтой холбоотой. Энгийн жишээ дурдахад 2020 оны Токиогийн Олимп 8К дүрслэлтэйгээр шууд дамжуулагдах юм. Тэгэхээр 8К зурагт бидний хэрэглээнд нэвтрэх нь цаг хугацааны л асуудал болж байна.

Дараах зургаас та 1080p, 4K, 8K дүрслэлийн ялгааг харж болно.

 
 
эх сурвалж: gogo
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    15

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР