• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Элон Маскийн SpaceX компани 2024 онд хөлөг онгоцоо Ангараг гариг руу илгээж магадгүй

  • Технологи
  • 2020-10-21 14:10:00
  • 1760
Хэрэв та Ангараг гараг руу явахыг хүсдэг бол цаг хугацаа л бүх зүйлийг шийднэ. 2022 онд дараагийн боломжийн цонх нээгдэхэд Элон Маск SpaceX компани маань улаан гариг руу очино гэж бодож байгаа гэнэ.

Энэ дэлхийг орхих хүсэлтэй Элон Маск нь 2022 онд Ангараг-руу робот илгээж илгээснээсээ хоёр жилийн дараагаар аяллын баг илгээнэ хэмээн бодож байгаагаа хэлж байсан билээ. Баасан гарагт “Ангараг судлалын нийгэмлэг”-ийн виртуал чуулганд Маск ярилцлага өгөхдөө 2023 он гэхэд түүний Starship сансрын хөлгийн дараагийн шинэ үе бэлэн болж, 2024 онд харин хөөргөх боломжтой болно гэж бодож байгаа гэнэ.

Дэлхий ба Ангараг гаригийн нарыг тойрон эргэх тойрог нь ойролцоогоор хоёр жил тутамд ойртож хоёр гаригийг нэг нэгэнтэй нь ойртуулдаг. Үүний дагуу бид аль хэдийн хөрш зэргэлдээ ертөнц рүү чиглэсэн гурван роботын нислэгийг биелж байхыг харсан билээ. Саяхан долоодугаар сард бид NACA-гийн Perseverance Rover бие биенээсээ араас хэдэн долоо хоногийн дараа хөөрснийг харсан шүүдээ.

2024 онд нисэх талаар Элон Маск хэлэхдээ "Бидэнд боломж олдсон гэж бодож байна. Гэхдээ бид энэ боломжоо ашиглахын тулд маш их зүйлийг золиослох ёстой."
Элон Маск болон түүний баг Ангараг гарагруу очихын тулд инновацынхаа хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд замдаа хэд хэдэн зүйлийг эвдэж, алдаа гаргахаас эмээхгүй байна хэмээжээ.
Эцэст нь нэг удаагийн хөөрөлтөөр олон арван хүнийг Ангараг-руу аваачихаар бүтээсэн Starship-ийн бүтээн байгуулалтын явцын талаар асуухад "Бид хэд хэдэн хөлөг онгоцоо хөгжүүлэлтэндээ алдах байх" гэж тэр хэлэв.
 
 
Элон Маск-ийн гялалзсан SpaceX Starship хөлөг
 
Одоогийн байдлаар Техас-ын SpaceX туршилтын байгууламж дахь Starship-ийн анхны загвар нь богино, нам өндөрт "үсрэлттэй" хийгджээ. Маск энэ анхны загваруудаа ирэх жилд анх удаагаа тойрог замд гарна гэж найдаж байна. Тэрбээр компани маань 2022 онд тойрог замд шатахуунаа цэнэглэх боломжтой гэдэгийг харуулж, мөн үүний дараахан сар руу аялж эхлэх боломжтой болгоно гэжээ.
Компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий инженер нь хэлэхдээ эдгээр төслүүд маань хэзээ амжилтанд хүрэх нь нууц биш гэжээ.
Үүнтэй холбогдуулан Маск "Энэ бол зүгээр л таамаглал" гэж Ангараг гаригийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Роберт Зубринд Zoom-ын хурлаар хэллээ.
 
Ангараг-руу тэгвэл хэн очих вэ гэдэг дээр Маск хэлэхдээ “Улаан гараг руу явах хүсэлтэй, үүнийг төлж чадах сая хүн байгаа. Энэ тоо нь шинэ хотыг тэтгэхэд хангалттай байх болно. Өөрөөр хэлбэл, анхны Ангарагууд дэлхийн чинээлэг хүмүүс байх магадлалтай юм шиг санагдаж байгаа.”
Маск “Ангараг дээр буусны дараах бизнесийн анхны гараа бол түлшний үйлдвэр байгуулах явдал юм” гэж хэлэв. Тэрээр хүмүүс дэлхийгээс робот дройдуудыг алсаас удирдан Ангарагын гадаргуу дээр илгээх санааг мөн дурдав.

Мэдээжийн хэрэг, Маск Ангараг гаригийн төслөөс гадна өөр төслийн загвартай билээ. Тэрбээр Starship загвар эсвэл өөр загвараа сэтгэл хөдөлгөм уур амьсгалтай Сугар гариг, том астероидууд, Бархасбадь гаригийн сарууд, тэр байтугай Куйперийн бүслүүр, нарны аймгийн хамгийн алслагдсан хэсэгт очиж үзэхээ мөн дурдлаа.

"Гэхдээ эхлээд бид өөр гараг руу явах том үсрэлтийг хийх хэрэгтэй" гэж тэрээр хэлжээ.
эх сурвалж: The Verge
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    24

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР